logo
Өмгөөлөгч Ч.Алтангэрэлийг суллажээ

Өмгөөлөгч Ч.Алтангэрэлийг суллажээ

2012/04/24
Үйлчлүүлэгчээсээ татгалзаж, шүүх хуралдааныг орхин гарсныхаа төлөө 14 хоног саатуулагдсан өмгөөлөгч Ч.Алтангэрэл нийслэлийн албадан баривчлах 111-р төвөөс өчигдөр суллагдлаа. Тэрбээр долдугаар сарын 1-ний гэх хэрэгт буруутгагдаад буй ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболдын өмгөөлөгчөөр ажиллаж байгаад өнгөрөгч гуравдугаар сарын 28-нд болсон шүүх хуралдааны үеэр  өмгөөлөл үзүүлэхээс татгалзаж, шүүх хуралдааныг  орхин гарсан билээ. Түүний энэ үйлдлийг Сүхбаатар дүүргийн шүүхээс шүүхийн үл хүндэтгэсэн, шүүх таслах ажиллагааг тасалдуулсан гэж үзээд захиргааны арга хэмжээ авч, 14 хоног баривчлах захирамж гаргасан юм.

Харин өмгөөлөгч О.Алтангэрэлийн хамт шүүх хуралдааныг орхин гарсан Г.Ганбаатарын өмгөөлөгч Т.Мөнхдэлгэрийг хоёр хоногийн дараа баривчилсан бөгөөд тэрбээр лхагва гаригт 14 хоногийн хугацаа нь дуусч, суллагдах юм байна.

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш