МАХН-ын дарга Н.Энхбаярыг Авлигатай тэмцэх газраас баривчлах үеэр буюу 2012 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Мянганы сорилтын сангийн байрны орчимд эмх замбараагүй байдал үүсгэн, үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчдыг хэл амаараа доромжлон, биед нь халдсан нэр бүхий иргэдэд Захиргааны хуульд заасан журмын дагуу арга хэмжээ авсан байна. Захиргааны хуулийн 30 дүгээр зүйлийн 30.2-т зааснаар МАХН-ын оюутны холбооны удирдах зөвлөлийн гишүүн А.Шагжаа, Н.Насанжаргал нарын гурван иргэнд торгуулийн арга хэмжээ авчээ.
Харин Н.Энхбаярыг батлан даалтад гаргах Ард түмний холбооны ерөнхий зохицуулагч Д.Баянсэлэнгийг өнгөрсөн баасан гарагт Сүхбаатар дүүргийн шүүхээс Нийслэлийн цагдаагийн газрын харьяа Албадан саатуулах баривчлах төвд 14 хоног хорих шийдвэрийг гаргаж, түүнийг саатуулсан.
Иргэн Д.Баянсэлэнгэ, МАХН-ын дэргэдэх Оюутны холбооны дарга Д.Мөнхбаяр, Эрс шинэчлэл хөдөлгөөний тэргүүн Б.Энхбат нар нь 2012 оны 04 дүгээр сарын 14-15-нд Сүхбаатарын талбай дээр Сүхбаатар дүүргийн Засаг даргын зөвшөөрөлгүйгээр буюу Жагсаал цуглаан зохион байгуулах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасныг зөрчиж жагсаал цуглаан зохион байгуулсан гэдэг үндэслэлээр
арга хэмжээ авсан байна. Ингэснээр МАХН-ын дэргэдэх Оюутны холбооны дарга Д.Мөнхбаярыг 20.000, Эрс шинэчлэл хөдөлгөөний тэргүүн Б.Энхбатыг 30.000 төгрөгөөр торгож, иргэн Д.Баянсэлэнгийг 14 хоног баривчлах захиргааны арга хэмжээ авчээ.