Франц улс Тав дахь бүгд найрамдах улсынхаа түүхэнд 10 дахь удаагаа ерөнхийлөгчийн сонгууль явууллаа. Төрийн тэргүүний албан тушаалд нэр дэвшсэн 10 хүнээс хэн нь ч энэ удаагийн сонгуульд 50 хувийн босго давж чадахгүй нь санал асуулгын явцад тодорхой болжээ. Харин сонгуулийн хоёрдугаар шатанд оролцох магадлал тус улсын одоогийн Ерөнхийлөгч Никола Саркози, социалист Франсуа Олланд нарт байгаа аж.
Францын хилийн чанадад оршин суугчид өнгөрсөн бямба гарагт саналаа өгсөн байна. Сонгуульд 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигч тодрохгүй бол хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигч тавдугаар сарын 6-нд болох сонгуулийн хоёрдугаар шатанд оролцоно.
Францын ерөнхийлөгчийг бүх нийтийн нууц санал хураалтаар таван жилийн хугацаатай сонгодог бөгөөд сонгуульд 18-аас дээш насны иргэд оролцдог. Энэ жил 45 сая орчим сонгогч бүртгэгджээ.
Тус улсад ерөнхийлөгчийн шууд сонгууль явуулах шийдвэрийг генерал Шарль де Голл гаргасан ба уг шийдвэрийг 1958 онд Францын Үндсэн хуулинд тусгасан байна. Тус улсын одоогийн Ерөнхийлөгч Никола Саркозигоос өмнө төрийн энэ өндөр албан тушаалыг Шарль де Голль, Жорж Помпиду, Валери Жискар д'Эстен, Франсуа Миттеран, Жак Ширак нар хашиж байжээ.
З.Амгалан
МОНЦАМЭ