logo
Мадонна охиноо тамхи татсаных нь төлөө шийтгэжээ

Мадонна охиноо тамхи татсаных нь төлөө шийтгэжээ

2012/04/24
Мадоннагийн охин Лурдес Леон тамхи татаж байх үедээ дуранд өртжээ. Дуучин Мадонна охиноо тамхи татсаных нь төлөө шийтгэсэн байна. Тэрээр “Мэдээж охиныхоо тамхи татаж байсан зургийг хараад би баярлаагүй шүү дээ. Би ер нь нэлээд хатуу ээж хэдий ч тэр зураг нийтлэгдсэний дараа охиныхоо хүмүүжилд илүү анхаарах хэрэгтэй гэж бодсон. Бид олон удаа ярилцан, харилцан буулт хийж байсан. Тэр байтугай охиндоо зориулж хүмүүжлийн хичээл ч заадаг байсан. Би түүний тамхи татахыг хэзээ ч зөвшөөрөхгүй” хэмээн Мадонна яржээ. Харин “Магадгүй Лурдес ээжтэйгээ адилхан харагдах гэж тамхи татсан байх” гэсэн асуултад Мадонна зальжин байдлаар “Би тамхи татдаггүй ээ. Энэ бол зүгээр л нэг маяг. Тэгээд ч Лурдес энэ клипийг гарахаас өмнө тамхи татаж байгаад баригдсан” гэжээ. Мадонна том охин Лурдесаас гадна 11 настай хүү Рокко болон өргөж авсан зургаан настай Дэвид, таван настай Мерси нартаа үргэлж цаг зав зориулахыг хичээдгээ ч онцолжээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш