Холливудын жүжигчин Анжелина Жоли, Брэд Питт нар хамт амьдраад зургаан жилийн дараа сүй тавьж, гэрлэхээр болсон. Брэд Питт сүйт бүсгүйдээ алмазан шигтгээтэй бөгж бэлэглэсэн нь олны анхаарлыг татсан юм. Анжелина Жолигийн зүүж буй сүйн бөгж нь чухам хэдэн долларын үнэтэй гэдэг нь тодорхойгүй байгаа ч Брэд Питт өөрөө загварыг нь сонгосон тул фенүүд нь ихэд сонирхож байгаа аж. Беверли Хиллсийн дизайнер Роберт Прокоп Анжелина Жолигийн хуруунд таарсан цорын ганц алмазан бөгжийг урласан байна. Зургаан жил хамт амьдарсан, зургаан хүүхэдтэй холливудын жүжигчин Брэд Питт, Ажелина Жоли нар сүй тавьсан. Тэд сүй тавьсан нь үнэн бөгөөд Брэд Питт хуримын бөгж хийлгэхээр захиалга өгч, бэлдэж байгаа аж.Тэд анх 2005 онд “Ноён, хатагтай Смит” кинонд тоглож байхдаа дотно харьцаатай болсон юм. Жоли өмнөнь жүжигчин Жони Ли Миллер, Билли Боб Торнтон нартай гэрлэж байсан. Харин Брэд Питтийн хувьд жүжигчин Женнифер Анистонтой амьдарч байсан юм.