logo
Хутгалж амь насыг нь хөнөөжээ

Хутгалж амь насыг нь хөнөөжээ

2012/04/24
Өнгөрсөн амралтын өдрүүдэд хүний амь нас санаатайгаар хохироосон хоёр хэрэг бүртгэгдэж, золгүй байдлаар 15 хүний амь хохирч, бусдын биед гэмтэл учруулсан найман гэмт хэрэг, хүчингийн нэг, хулгайн 15, булаалтын хоёр, дээрмийн хоёр, танхайн 16, залилан мэхлэх хоёр хэрэг гарсан байна.
Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Сармисны хонхор гэх газарт 52 настай Э-г явж байхад нь амь насыг хохироосон онц ноцтой хэрэг гарсан. Хэргийг цагдаагийн байгууллагын ажилтнууд шалгахад, түүний хүү болох 15 настай М “Аав байнга архи ууж биднийг зовоодог” гэх үндэслэлээр цээжинд нь дөрвөн удаа хутгалан хөнөөсөн байсан. Мөн Сүхбаатар дүүрэгт 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамт байшин барьж байсан хүмүүс хоорондоо маргалдаж, улмаар 32 настай Н-ийг 17 настай Ж гэгч нь найман удаа хутгалж хөнөөсөн. Уг хэргүүдийг цагдаагийн байгууллага мөрдөн шалгаж байна.
Түүнчлэн Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт 34 настай Б-г шөнийн 02.00 цагийн үед гэрлүүгээ явж байхад нь 18 настай Т нь архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ бусадтай бүлэглэн хүчиндсэн. Тиймээс охид, бүсгүйчүүд шөнийн цагаар ганцаараа явахгүй байхыг ЦЕГ-аас анхааруулж байна.
Н.Туяа
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш