logo
Европын эдийн засгийн өсөлт удаашралтай байна

Европын эдийн засгийн өсөлт удаашралтай байна

2012/04/25
АНУ-ын эдийн засаг Европын орнуудыг бодвол хурдан өсч байгаа үзүүлэлт харагдаж байна. Учир нь Европын хүчирхэг эдийн засагтай улсуудаас бусад орнууд болох Португаль, Грек, Испани, Итали зэрэг орнуудын эдийн засаг хүнд байгаа учир эдийн засгийн өсөлт хасах руу ороод байгаа юм. Францын Сангийн сайд асан, одоо Олон Улсын Валютын Санг тэргүүлж байгаа Кристин Лагарде, эдийн засгийн хямрал дуусаагүй, ЕХ-ны улсууд хямралын төвд байсаар байх болохыг анхааруулсан. Европын Төв Банкны шинэ тэргүүн Марио Драги шинэчлэлийн бодлого явуулж эхэлсэн ч түүний бүсээ чангалах мөнгөний хатуу бодлого ЕХ-г авч явж байгаа Германд инфляци үүсэх нөхцлийг бүрдүүлсэн. Өөрөөр хэлбэл хэт таналт хийсэн нь иргэдийн худалдан авах чадварыг бууруулж, эдийн засгийн хэмжээг багасгажээ. Иргэд бага татвар төлнө. Тэр хэмжээгээр бага төсөв бүрдэнэ. Жишээ нь Их Британи улс төсвийн таналт хийж, татварыг нэмэгдүүлсэн. Үүний үр дүнд Британийн эдийн засгийн өсөлт дөнгөж 0.8 хувьтай болсон. Төсвийн алдагдал өнгөрсөн 2 сард 13 тэрбум доллар байсан бол энэ сард 24 тэрбум доллар болж өссөн. Испани улс бүсээ чангалж, төсвийн зарцуулалтыг танах бодлого явуулсан нь ажилгүйдлийн төвшинг 20 хувь, ажил хийх насны залуучуудын ажилгүйдлийн төвшинг 50 хувьд хүргэсэн. Төсвийн алдагдал хяналтаас гарсан. Тэгэхээр ЕХ-ны улсуудын хувьд төсвийн таналт хийхээс гадна ажлын байрыг нэмэгдүүлэх бодлого шаардлагатай байна гэж эдийн засагчид үзэж байна. АНУ-ын эдийн засгийн өсөлт тийм дээгүүр биш байгаа ч  Европоос дээр, ажлын байрыг нэмэгдүүлсээр байна.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш