Хятадын Жак Ма гэх эрхмийг сүүлийн үед олон хүн таньдаг болоод байгаа. Гэхдээ тэрээр заримдаа этгээд содон хувцас өмсч олныг алмайруулдаг. Тэрээр Хятадын интернет худалдааны Али-Баба вебсайтыг үндэслэгч, бизнесмэн, тэрбумтан юм. Түүнийг сүүлийн үед Хятадын Стийв Жобс гэх болсон юм. Учир нь тэрээр анх Али-Баба вебсайтыг үүсгэн байгуулж байхдаа бүхнийг тэгээс эхлүүлсэн. Харин одоо түүний үндэслэсэн компани 30 тэрбум долларын эргэлтийн хөрөнгөтэй Хятадын хамгийн том сүлжээ болжээ. Түүний эзэмшдэг www.Таоbао.Com компани Америкийн интернет худалдааны Ebay компанийг Хятадын зах зээлээс шахан гаргасан. Тэрээр одоо Америкийн Yahoo компанийн 40 хувийг эзэмшиж байна. Гэсэн ч тэрээр Yahoo болон бусад вебсайтуудыг зохиогчийн эрхгүйгээр ашигласан гэсэн шүүмжлэл дагаж байгаа юм. Гэсэн ч тэрээр Хятадын интернет бизнесийн ертөнцөд амжилт гаргаж Америкийн компаниудтай өрсөлдөж байгаа гэдгээр нь Дундад улсын иргэд ам сайтай байгаа бөгөөд гадныхан түүнийг Хятадын Стийв Жобс гэдэг нэр өгөөд байгаа юм.
Shuum.mn
Shuum.mn