Флорида мужийн загасчдын хувьд хавчны бизнес хамгийн ашигтай. Учир нь далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн хамгийн эрүүл тэжээллэг гэдгээр нь хүмүүс Лобстер буюу хавч амтархан иддэг. Гэхдээ сүүлийн үед хавчны бизнест нэгэн асуудал тулгараад байна. Тэдний энэ бизнест Лайнфиш буюу утгачилбал арслан загас. Оросоор Крылатка гэдэг Птеройс төрөлд багтдаг хортой, нуруундаа өргөстэй махчин загас садаа болж эхлээд байна. Загасчдын ярьж байгаагаар Лайнфиш буюу Птеройс төрлийн загас 3 жилийн өмнөөс эрс нэмэгдсэн нь загасчдад түвэг учруулж байна. Лайнфиш нь Энэтхэгийн болон Номхон далайд ихээр тархсан, уугуул амьтан. 50 см хүртэл томордог. 4 хоног тутамд үржиж, төллөж байдаг. Маш хурдан үрждэг гэсэн үг юм. Нуруунд нь байдаг өргөс нь хортой тул хүрээлэн буй орчинд болон бусад загасны тоо толгойд нөлөөлсөөр. Судлаачдын үзэж байгаагаар бусад загасны тоо толгойг богино хугацаанд 90 хувиар ч бууруулах аюултай аж. Тиймээс Лайнфиш хэт олширсноос хавч болон бусад далайн амяьтдын тоо толгой эрс буурсан гэж загасчид үзэж байна. Гэхдээ Лайнфишийг хүмүүс хүнсэнд хэрэглэж болно. 1 хил нь 12 доллараар зарагддаг. Харин хавч 16 доллараар зарагддаг. Загасчид далайн амьтан хамгаалагч, судлаачдад мэдээлж, Лайнфиш, хавч бусад далайн амьтдын тоо толгой, сүргийн бүтцэд зохицуулалт хийж өгөхийг хүсчээ.
Shuum.mn
Shuum.mn