logo
Америкийн олсон дээр алхагч Хятадын 1800 метр өндөр хавцал дээгүүр алхжээ

Америкийн олсон дээр алхагч Хятадын 1800 метр өндөр хавцал дээгүүр алхжээ

2012/04/25
Хувь хүмүүс олсон дээр хамгаалалтгүй явж, давтаж, туршиж болохгүй! Адал явдалд дуртай мэргэжлийн олсон дээр алхагч Америкийн иргэн Дийн Поттер Хятадын Энши нэртэй их хавцал дээгүүр олсон дээр алхан нэг эргээс нөгөө рүү гарсан байна.  Гэхдээ энэ удаагийн олс 2 см өргөнтэй, чанга мяндсан олсыг бодвол илүү зуурамтгай. Алхахад илүү хэцүү байж. Тиймээс олсон дээр алхагч илүү тэнцвэрээ хадгалж, гараа сайн алдлах хэрэг гарчээ.  Тэрээр агаарт 1800 метрийн өндөрт алхсан байна. Дийн Поттер амь дүйсэн энэ олсон дээр алхалтыг хийж, нийтдээ 40 метр замыг туулж, олсон дээр 2 минутанд алхжээ. Дийн энэ удаад анхаарлаа сарниулахгүйн тулд чихэвч зүүн өөр юм сонсож явжээ. Тэрээр 1972 онд төрсөн. Ёозомите болон Патагония зэрэг дархан цаазтай газруудын өндөр хавцал дээгүүр алхаж байсан туршлагатай юм. Тэрээр 2006 онд Ретисэнт хана буюу Эль-Капитан дээгүүр  олсон дээр 34 цаг 57 минут алхаж хувийн дээд амжилт тогтоожээ.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш