logo
Сайдыг огцруулах асуудалд анхаарал хандуулахыг хүсэв

Сайдыг огцруулах асуудалд анхаарал хандуулахыг хүсэв

2012/04/25
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулах саналаа өргөн бариад байгаа УИХ-ын гишүүн Д.Загджав, Ч.Улаан, Д.Тэрбишдагва, Д.Балдан-Очир, Р.Раш, Ц.Даваасүрэн нар УИХ-ын дарга Д.Дэмбэрэлтэй өчигдөр уулзаж, уг асуудлыг хуулийн хугацаанд нь хэлэлцүүлж шийдвэрлэх талаар анхаарал тавихыг хүсэв.
УИХ-ын дарга тэдний саналыг сонсоод “Та бүхний тавьсан асуудлыг хэлэлцэнэ. Гэхдээ бидэнд хэлэлцэж шийдэх асуудал олон байна. Юуны өмнө хуулийн хугацаа нь тулгачихаад байгаа Орон нутгийн хурлын сонгуулийн асуудлыг нэг мөр шийдэх, УИХ-ын ээлжит сонгуулийн товыг зарлах гээд нэн даруй шийдэх асуудал байна.
Нөгөө талаар та бүхний тавьсан асуудлын тухайд намын Удирдах зөвлөлөөр ярилцаж, намын бүлэг шийдлээ гаргах ёстой. Намын бүлгийн шийдвэр гараагүй байгаа учраас Байнгын хороо хуралдаж чадахгүй хүлээзнэж байгааг та бүхэн өөрсдөө ойлгож байгаа. Иймээс асуудлыг бүлгээрээ хэлэлцэж шийдэл гаргуулахад адилхан нэг бүлгийн гишүүдийн хувьд та бүхэн өөрсдөө ажиллах хэрэгтэй, саналаа хэлэх нь зүйтэй юм” гэлээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш