Суурин амьдрал давамгайлах болсон өнөө үед олон мянган хүн хөдөлгөөний дутагдал, суудлын ажил, буруу хооллолт зэрэг олон шалтгаанаас болж хэт таргалалт хэмээх хэцүү асуудалтай нүүр тулж байгаа билээ. Тэгвэл Японы эрдэмтэд илүүдэл жинтэй болохоос сэргийлж болохуйц нүдний шилийг туршиж байна.
Токиогийн их сургуулийн профессор Мичитака Хиросе болон түүний судалгааны багийнхны бүтээсэн Diet Goggles нэртэй нүдний шилийг зүүснээр аливаа идэх зүйлийн овор хэмжээ томорч харагддаг. Энэ шилийг зүүсэн хүнд жижигхэн жигнэмэг илүү том харагдах бөгөөд ингэснээр тухайн хүнд нэгийг идэхэд хангалттай гэсэн сэтгэгдэл төрнө. Үүнийг хэд хэдэн туршилтаар баталжээ. Шилийг зүүгээгүй байхдаа хүн жигнэмэгээс нэг доор 12-ыг идэж байж цаддаг. Харин нүдний шилийг зүүсний дараа уг жигнэмэг 1.5 дахин томорсон харагдах бөгөөд ингэснээр цадах мэдрэмж төрөх хүртэл энгийн үеэсээ дунджаар 10 гаруй хувиар цөөнийг иднэ. Өөрөөр хэлбэл хүн энэ шилний тусламжтайгаар мэдрэмжээ хуурч, ердийнхөөсөө бага иднэ гэсэн үг юм.
Профессор Хиросе ярихдаа "Хамгийн түрүүнд компьютер ямар төрлийн хүнс гэдгийг нь тогтооно, үүний дараа хүнсний хэмжээг хүнд томруулж харагдуулна, энэ бол манай технологийн гол зарчим" гэжээ.
Хиросегийн хэлснээр энэ технологийг цаашид сайжруулж, Diet Goggles нүдний шилийг илүү боловсронгуй болгох хэрэгтэй байгаа аж. Орео нэртэй жигнэмэгийг хүний нүдэнд томруулж харагдуулж байгаа ч гадил гэх мэт тэгш бус хэмтэй хүнсний харагдах байдлыг томруулахад хүндрэлтэй байгаа юм. Гэвч профессор Хиросе яваандаа хүний таван мэдрэхүйг нэгтгэж хэрэглэгчдэд ямар хүнсийг хэр хэмжээгээр хэрэглэхээ хянах боломжийг олгоно гэж найдаж байна.
Э.АМАР