Өсвөр насны Япон хүү Мисаки Мураками 2011 оны гуравдугаар сарын 11-нд болсон хүчтэй газар хөдлөлтийн дараа амьд үлджээ. Гэвч газар хөдлөлтийн дараахи цунами Рикузентаката хотыг дайрч, 16 настай хүүгийн гэр орныг урсгасан тул тэрээр бүх зүйлээ алдсан байна. Харин Японоос хэдэн мянган км зайд орших Аляскийн Миддлтон хэмээх алслагдмал арал дээр байдаг хяналтын төвийн ажилтан Дэвид Бакстер Мураками хүүгийн хайртай бөмбөгийг далайн эргээс олжээ.
Тэрээр хэлэхдээ "Миний бөмбөг олон мянган км-ийн цаана Аляскаас олдоно гэж төсөөлөө ч үгүй, би үнэхээр гайхсан, би бусад эд зүйлсээ олоогүй байгаа, гэхдээ бөмбөгөө олсондоо үнэхээр баяртай байна" гэжээ.
Бага сургуульд байхдаа авч байсан бөмбөг нь Муракамигийн хувьд тун үнэ цэнэтэй зүйл аж. Учир нь Муракамиг өөр сургууль руу шилжих үед найзууд болон багш нь бөмбөгөн дээр нь гарын үсгээ зурж, түүнд аз жаргал хүссэн үгсийг бичиж байжээ. Бөмбөгийг олсон эрийн Япон эхнэр бөмбөгөн дээрх бичгийг орчуулсан байна.
Аляск болон номхон далайн баруун хойд хэсэгт цэвэрлэгээний багийнхан болон эрэг хавиар амьдардаг хүмүүс цунамигийн давалгаанд өртөж, урсаж ирсэн барилгын нуранги хаягдал, бусад эд зүйлсийг олсон. Харин Муракамигийн бөмбөгөн дээр эзнийх нь талаар мэдээлэл байсан нь хэрэг болсон байна.
Японд өнгөрсөн оны гуравдугаар сарын 11-нд болсон есөн магнитутын хүчтэй газар хөдлөлт, цунамигийн аюулаас болж 16 мянга орчим хүн амь үрэгдэж, 27 мянга орчим хүн гэмтэж шархадсан юм. Мөн байгалийн аюулаас болж Японы эдийн засагт ихээхэн хохирол учирсан байна.
Э.АМАР