Уильям Шекспирийн мэндэлсний 448 жилийн ойг тохиолдуулан Англид шинээр зохион байгуулж байгаа наадмын хүрээнд алдарт зохиолчийн жүжгүүдийг 37 өөр хэл дээр тоглож байна. "Globe to Globe" нэртэй наадам даваа гаригт эхэлсэн бөгөөд Шекспирийн жүжгүүдийг Лондон хотын Globe театрт зургаан долоо хоногийн турш тоглоно. Энэ арга хэмжээнд оролцохоор дэлхийн өнцөг булан бүрээс жүжигчид хүрэлцэн иржээ.
Фестивалийн үеэр Гамлетыг Литва хэл дээр, Зуны шөнийн зүүдийг Солонгос, Ромео Жульет хоёрыг Португали, Хайр Дурлалын Хайран Хүч жүжгийг Английн дохионы хэл дээр тоглох юм байна.
Шинэ Зеландаас ирсэн жүжигчин Равири Паратенегийн ярьж байгаагаар орчин үеийн үзэгчдийн хувьд Элизабетийн үеийн үг хэллэгүүдийг ойлгоход хүндрэлтэй байж магадгүй бөгөөд Шекспирийн жүжгүүдийг Англиас бусад хэл дээр тоглож байгаа нь энэ хүндрэлийг арилгажээ.
Наадмыг зохион байгуулагчдын хэлснээр 37 улсаас ирсэн 600 гаруй жүжигчин Шекспирийн жүжгүүдийг тоглохыг үзэх нь ховор тохиолдох боломжуудын нэг юм байна.
Э.АМАР