Юу мэддэгтээ хүмүүс бие биендээ мэдэмхийрч хийрхдэг байнаа. Учрыг нь олохгүй юм. Нэг л их юм “мэдсэн” номчирхогчид. Ам цангаад коко кола ууж байтал гэв гэнэт нэг мэдэмхий нь ирээд,
-Коло ходоодонд муу гэж чи дуулаагүй юу? Шүд чинь цоороод чихрийн шижин өвчтэй болдог гэж зөвлөнө. Зуны халуунд хар хөлсөө цувуулаад, сархинаг нь хатаж үхэх гэж байхад коло битгий хэл хортой хүйтэн ус байсан ч уухаас буцахгүй байхад... Халуунд ам нь цангасан зургаан настай хүүдээ дэлгүүрээс хөлдөөгчний хүйтэн ундаа авч өгөх гэтэл дэлгүүрт тааралдсан нэг танил маань чихэнд амаа ойртуулан
-Айс тий хүүхдэд болдоггүй юм гэж аминчлан шивэгнэлээ. Тэгэхээр нь цаасан хайрцагтай жимсний шүүс авахаар гараа сарвайтал тэнд байсан эхнэрийн маань найз бүсгүй,
-Жимсний шүүс цагаан хорхойтой болгодог гэнэ лээ гэж мэдэмхийрэв. Ам нь цангасан хүү маань нүдээ эргэлдүүлэн,
-Аав аа, ам цангаад байна. Ундаа ууя гэж уйлагналаа. Хан боргоцойны ундаа байна. Түүнийг авах гэтэл нөгөө бүсгүй,
-Наадах чинь ёстой болохгүй. Элгэнд муу гээд гарыг минь татлаа.
Тэгэхээр нь хажууд нь байгаа нимбэгний ундааг шүүртэл,
-Хүүхдээ алах нь уу чи. Нимбэгний ундаа уугаад хоёр бөөр нь хайлсан охины тухай дуулаагүй юү гэж намайг зэмлэв. Хүү маань омголтсон уруулаа шилэмдэх дусал шүлс ч үгүй болжээ. Хатсан уруулаа ангалзуулан,
-Аав аа, уух юм гэж хэлээд ханцуйнаас минь зуурлаа. Харсаар байгаад хүүхдээ харангадуулж алалтай биш жүржийн ундаа руу гар минь өөрийн эрхгүй явав. Ямар гайгаар эхнэрийнхээ найз бүсгүйтэй энэ мухлагт таарав аа. Атаат таван тэнгэр минь аварч өршөө гэж орилмоор санагдлаа. Бүсгүй жүржийн ундааг цааш нь түлхээд,
-Жүрж зүрхний судас хатууруулдаг гэсэн. Наадахаасаа холхон бай гэж худалдагчийн нүдийг хариулан хэлэв. Тэгтэл худалдагчийн чих долгион барьдаг эрхтэн тул соронзон орны зайнаас мултарсангүй. Үнэтэй зөвлөгөө өгсөн бүсгүйн амнаас гарсан авиаг локатортоо барьчихжээ. Зөгий шиг дэргэд нисэж ирээд,
-Та битгий худлаа рекламдаад байгаарай. Хан боргоцой харин зүрхний судас хатуурахад тустай, жүрж бол элгэнд сайн гэж дүнгэнэлээ. Хатгачих вий айсан бололтой нөгөө бүсгүй янзага шиг үргэж ямар ч тулаанч эрийн хөлийн цохилтоос бултах зай авсаныхаа дараа,
-Юу гэнээ? Жүрж элгэнд сайн гэнүү? Тэгвэл манай эмээ жүрж идэх дуртай мөртлөө яагаад элэгний хавдраар бурхан болсон бэ? гэж майллаа.
-Яаж мэддэг ий? Нүглээ даахгүй бурхан болсон байгаа юм биз. Өдөр бүр нимбэгний шүүс уудаг байсан бол юу гэж элэг нь өвдөх вэ?
-Та үгээ олж мөөрөөрэй. Мэдэхгүй юмаа хамаагүй ярьж амьтны шившиг боловз. Элгэнд чинь усан үзмийн шүүс сайн байдаг юм. Чихэрлэг юм ер нь элгэнд сайн шүү дээ. Мэдэхгүй бол мэдэж ав. Тэмдэглэлийн дэвтэр байвал тэмдэглээд аваарай. Бичих харандаа олдохгүй бол миний хөмсөгний харандааг түр зээлэх үү...
-Жүржийн шүүсийг өдөрт хоёр удаа амны халбагаар хоолны өмнө ууж бай гэж элэгний өвчнөөр гучин жил шаналж байгаа аав минь хэлдэг юм.
Нэг нь зөгий шиг дүнгэнээд нөгөө нь ишиг шиг майлаад... гэмгүй явж байгаад хошин шогийн үнэгүй тоглолт үзчихлээ. Худалдагч, бүсгүй хоёр мөддөө маргаанаа зогсоох шинж алга. Анх дэлгүүрт орж ирэхэд тааралдсан танил маань худалдагчид тал засаж,
-Та нар юундаа маргалдаад байгаа юм бэ? Үр дүн нь тодорхой л байна шүү дээ. Гучин жил хэрэглээд амьд байгаа юм чинь жүржийн тал ялна биз дээ. Харин усан үзэм будаа... гэж хэлж маргааныг зогсооход өөрийн чухал саналаа өглөө. Худалдагч сайхь залуугаас “Та юу авах вэ?” гэж асуугаад хүссэн тамхийг нь өгөхдөө нэг жүржийн ундаагаар “авилга”-дав. Хүү минь чимээгүй болчихжээ. Яг харангадсан амьтан шиг нүд нь цэхийгээд унах нь ээ элий халаг. “Миний хүү зүгээр үү?” гээд сандран сэгсрэхэд амаа цорвойлгон “Ус... ус ууя” гэж сулхан хэлэв.
-Нэг ус авъя
-Аль, энэ жижиг савтайгаас нь уу?
-Үгүй ээ, хамгийн томоос нь...
Тэгтэл нөгөө бүсгүй ам нээлээ.
-Байгаль гээд биччихсэн болохоос... Бааст голын усыг савалсан ч юм билүү гээд үүд рүү годхийхэд худалдагч эр хойноос нь,
-Муу матар чинь цөөрмийнхөө ногоон усанд живээрэй гэсэн “ерөөл”-өөр үдэв. Хүү минь хуванцар савтай усны тагийг онгойлгоо үгүй юү ундаассандаа ам хамраараа хахаж цацан залги лалаа. Энэ “Их мэдэгч”-үүд хүнийг цусгүй ална шүү... Хятад хоолны газар орсон бол дүүрлээ л дээ...
Даваажавын Эрдэнэмөнх