Филиппинчүүд өсвөр үеийнхэндээ байгалийн шинжлэх ухааны мэдлэгийг хамгийн энгийн байдлаар олгохын тулд технологийн дэвшлийг ашиглаж байна. Оюун санааны музей нь химийн, биологийн, газарзүйн зэрэг тусгай салбаруудтай. Хүүхдүүд сонирхсон зүйлээ мэдэж авахын тулд оюун санаагаа ажиллуулж, яг л компьютер тоглож байгаа юм шиг гэхдээ хөгжилтэй тест бөглөж байгаатай ижил асуултанд хариулж, олон үе шатуудыг давах ёстой. Жишээ нь галт уулын доор юу байдаг вэ? Яагаад дэлбэрдэг вэ гэх мэтчилэн. Оюун санааны музейн зохион байгуулагч Мария Изабель Гарсиягийн ярьж байгаагаар үзэгчид энгийн хөгжилтэй логик асуултад хариулж, цааш илүү их мэдэх гэсэн зүйлээ дараагийн үе шатаас мэдэж олох юм байна. Ялангуяа эволюцийн явцад хүн, амьтан, ургамал хэрхэн бүрэлдэж бий болсон талаар хүүхдүүд өөр ойлголттой байдаг. Жишээ нь Филиппинчүүдийн ихэнх нь Католик шашинтай. Католик болон Христийн шашинтнуудын итгэдэгээр бурхан Адам Эва 2-ыг анх дэлхий дээр бий болгож тэднээс хүн төрөлхтөн үүссэн гэж үздэг. Харин Байгалийн ухааны оюун санааны музейд ирсэн хүүхдүүд хүн Хомо Саппиенс буюу хүн дүрст бичнээс үүссэн гэдгээ олж мэдээд гайхдаг, гарал үүслээ шинжлэх ухааны талас нь илүү мэдэж авдаг байна. Уг музейг бүтээхэд 50 гаруй Байгалийн Шинжлэлийн Ухааны эрдэмтэд бусад уран бүтээлчидтэй хамтарсан. Эволюцээс гадна таталцлын, хүндийн төвийн зэрэг физикийн хуулийг энгийн ойлгомжтой зугаатай байдлаар тайлбарласан байдаг байна. Зохион байгуулагч Мария Изабель Гарсиягийн ярьж байгаагаар хүүхдүүд гэлтгүй насанд хүрсэн хүмүүс олон цагаар залхтлаа лекц сонсох биш харин өөрөө энгийн хөгжилтэй байдлаар байгалийн шинжлэлийн мэдлэгээ дээшлүүлж болох юм байна. Мөн хүүхдэд юу ойлгуулах гэдэг нь чухал бус харин яаж, ямар аргаар ойлгуулах нь чухал байдаг байна.
Shuum.mn
Shuum.mn