logo
Н.Энхбаярыг сонгууль болтол суллагдахгүй нь

Н.Энхбаярыг сонгууль болтол суллагдахгүй нь

2012/04/27
МАХН-ын дарга Н.Энхбаярыг сэжигтнээр татан, цагдан хорих хугацаа өнөөдөр  07.00 цагт дуусах байсан ч энэ хугацааг дахин хоёр сараар сунгажээ. Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчид Н.Энхбаярын өмгөөлөгчдийг байлцуулан, түүнийг үргэлжлүүлэх хорих эсэхийг шийдэх хурал хийсэн байна. Ингээд Авлигатай тэмцэх газраас Нийслэлийн прокурорын газарт яллагдагчаар татах хүсэлт тавьсны дагуу Н.Энхбаярыг хоёр сар үргэлжлүүлэн хорих шийдвэрийг Сүхбаатар дүүргийн шүүхээс гаргажээ. Тэрбээр сонгуулийн санал авах өдөр буюу зургадугаар сарын 28-наас хоёр хоногийн өмнө суллагдах юм байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш