logo
Хүүхдүүд өөрсдийнхөө төлөө чуулж эхэлээ

Хүүхдүүд өөрсдийнхөө төлөө чуулж эхэлээ

2012/04/27
Монголын хүүхдийн чуулган энэ сарын 25-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байна. Чуулганаар 2012-2022 оны Монголын хүүхдийн төлөв байдал, нийгмийн дэмжлэгийг тодорхойлж, улмаар төрийн бодлогын шийдвэр гаргагч, хэрэгжүүлэгчдэд хүүхдүүд өөрсдөө санал бодлоо илэрхийлж, цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар ярилцаж байгаа ажээ. 
Уг арга хэмжээнд аймаг, нийслэлд оршин суудаг 11, 15, 18 насны хүүхдүүдийн төлөөлөл болох нийт 66 хүүхэд оролцож байна.  
Чуулганы үеэр хүүхдүүд 2022 оны Монгол Улсын хөгжлийн түвшинд хүүхдэд ээлтэй сайн засаглалыг бэхжүүлэх, тухайн үеийн хүүхдийн өсөлт, хөгжлийн хэрэгцээнд нийцэх хүрээлэн буй орчин, нөхцөл, бүтээн байгуулалтын талаар төсөөлөл гарган, төсөл боловсруулах ажил хэрэгч тоглоомын арга зүйг хэрэглэн ажиллах юм.
Дээрх чуулганы хүрээнд төлөөлөгч хүүхдүүд мини парламентын байнгын хороог “Хүүхдэд ээлтэй өрх, гэр бүл”-ийн байнгын хороо, “Хүүхдэд ээлтэй үйлчилгээ”-ний байнгын хороо, “Хүүхдэд ээлтэй орон нутаг-Санаачлага”-ын байнгын хороо болон хуваагдаж хуралдав. 
Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд өнөөдөр болж буй тэдний энэхүү үйл ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд М.Энхболд болон Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд Н.Номтойбаяр нар оролцлоо.
Энэ үеэр хүүхдүүд чуулганы талаарх санал сэтгэгдэл, өөрсдийн бодол санал, тулгамдаж буй шийдвэрлэвэл зохих асуудлуудын талаар ярилцаж хүүхдэд ээлтэй засаглалыг бий болгож, шат шатандаа анхаарлаа хандуулахыг хүссэн байна. 
Гурван өдрийн турш хүүхдүүд ирээдүйгээ сайн сайхнаар мөрөөдөхийн зэрэгцээ хүүхдийн төлөөллөөс бүрдсэн засаглал байгуулж түүндээ оролцож, шийдвэр гаргах түвшинд өөрсдийнхөө төлөө юу хийх талаар хэлэлцэж байгаа юм.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш