logo
Хуулиа биелүүлдэг байгууллагуудын шилдгүүд тодорлоо

Хуулиа биелүүлдэг байгууллагуудын шилдгүүд тодорлоо

2012/04/27
Нийгмийн даатгалын алба үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойн хүрээнд НДЕГ-ын Санхүү бүртгэл, хуримтлалын сангаас “Шилдэг татвар төлөгч”  долоо хоногийн аяныг энэ сарын 16-наас 04 дүгээр сарын 20-ны өдрүүдэд зохион байгуулж шилдгүүдээ шалгарууллаа. Нийгмийн даатгалын байгууллагын 70 жилийн баялаг түүхийг бүтээлцсэн түүхийг бүтээлцсэн даатгуулагч, шимтгэл төлөгчдөө алдаршуулах зорилготойгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулжээ.  Ажилчдынхаа  нийгмийн баталгааг хангаж, даатгуулагчдын тоог нэмэгдүүлэн, хуулиар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн "Шилдэг шимтгэл төлөгч” аж ахуйн нэгж, байгууллагыг нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгаас 26,8 мянган аж ахуйн нэгж байгууллагаас шалгаруулан ирүүлсэн 132 аж ахуйн нэгж, байгууллагаас 70 аж ахуйн нэгж, байгууллыг сонгон шалгаруулж, өргөмжилсөн байна. Шалгаруулалтыг Монголын ажил олгогч эздийн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоотой хамтран зохион байгуулжээ. Ингэхдээ сүүлийн гурван жилийн байдлаар тодорхой болзлуудыг хангасан аж ахуй нэгжийг шалгаруулсан байна.Шалгарсан аж ахуй нэгж байгууллагуудыг өргөмжлөх ёслолын ажиллагаа болж шилдэг шимтгэл төлөгчдийг зарласан байна. Тус үйл ажиллагаанд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд Н.Номтойбаяр, МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Ганбаатар, НДЕГ-ын дарга Ч. Алтанхуяг нар оролцож шилдгүүдийн шагналыг гардууллаа. Шилдэг шимтгэл төлөгч байгууллагаар “Улаанбаатар төмөр зам” манлайлж, “Эрдэнэт үйлдвэр”ХХК, “Оюу Толгой” ХХК, удаалсан бол “Номин холдинг” “Монголын алт” ХХК, ХААН банкаар үргэлжилсэн нийт 70 аж ахуй нэгж шалгарсан юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш