УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар "Улсын Их Хурлын сонгуулийг товлон зарлах тухай" тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. СЕХ-ноос УИХ-ын сонгуулийг зургадугаар сарын 28-ны өдөр явуулах санал ирүүлснийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцээд дэмжсэн юм байна.
УИХ-ын гишүүн А.Тлейхан Орон нутгийн сонгуулийн хуулийг ярьсаар нэлээд хугацаа өнгөрлөө. Зургадугаар сарын 28-ны өдөр сонгуулийг хэрхэн явуулахаар болж байна вэ хэмээн тодруулсан юм. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатарын хариулснаар УИХ дахь хоёр намын бүлэг УИХ-ын сонгуультай хамт Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийг явуулахаар тохиролцжээ. Ингээд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулан санал авахаар Засгийн газарт хүргүүлсэн байна. Засгийн газраас саналаа ирүүлсний дараа УИХ-д өргөн мэдүүлэн хэлэлцүүлэхээр тогтжээ. Шинээр боловсруулсан хуульд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийг УИХ-ын сонгуультай хамтад нь явуулна хэмээн тусгасан байгаа ажээ.
Харин УИХ-ын гишүүн Н.Батбаяр УИХ-ын сонгуулийг сонгуулийн жилийн зургадугаар сарын сүүлийн долоо хоногийн аль нэг ажлын өдөр хийхээр хуульчилсан. 6 дугаар сарын 28-ны өдөр гэж хэрхэн сонгосон юм бэ гэж лавлаж байлаа. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар, СЕХ-ноос энэ өдрийг санал болгосон бөгөөд УИХ-ын өдөр судар үздэг гишүүдтэй зөвлөлдөхөд санал нэг байсан хэмээн хариулсан юм. Санал авах өдрийн талаар гишүүдээс өөр санал гараагүй, дэмжсэн гэж тэрбээр нэмж хэлсэн.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Төрийн ажилд сайн муу өдөр гэж байхгүй. Анх хуулийн төсөл санаачлагчид сонгуулийн санал авах өрдийг 6 дугаар сарын 27-ны лхагва гариг гэж оруулж ирсэн ч энэ өдөр нь жилд ганц тохиодог муу өдөр байсан. Тиймээс иргэдийн сүсэг бишрэлийг бодоод хуулийг хэлэлцэх явцдаа сүүлийн долоо хоногийн аль нэг өдөр гэж өөрчилсөн хэмээн хэлсэн юм. Гишүүд ийн хэлэлцээд тогтоолоо баталлаа. Уг тогтоолоор УИХ-ын сонгуулийг 4 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн товлон зарлаж байгаа бөгөөд сонгуулийн санал авах өдрийг зургадугаар сарын 28-ны өдөр хэмээн тогтоолоо.
Тогтоолыг баталсны дараа УИХ-ын дарга Д.Дэмбэрэл сонгууль хугацаандаа болно, болохгүй гэсэн эргэлзээ сонин хэвлэлээр гарч, ард иргэдийн дунд ч үүсээд байлаа. Харин энэ эргэлзээ өнөөдөр тайлагдлаа. Одоо СЕХ сонгуулийг зохион байгуулах бэлтгэлээ хангах үлдлээ хэмээн онцолсон юм.