"Сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай" тогтоолын чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийг хэлэлцэн баталлаа. УИХ-ын 2012 оны ээлжит сонгуулыг явуулахад улсын төсвөөс гаргах зардлыг 16.8 тэрбум төгрөгөөр тогтоолоо.
Энэхүү мөнгө УИХ-ын, НИТХ-ын сонгуулийг хамтад нь явуулахад хүрэлцэх үү хэмээн УИХ-ын гишүүн Р.Раш тодруулсан. Саналын нэг хуудасны ард, урд хэсэгт нэр дэвшигчдийн нэрсийг хэвлэх болохоор нэмэлт зардал тийм ч их гарахгүй гэж СЕХ үзсэн юм байна. Гэхдээ орон нутгийн сонгуулийг явуулах зардал орон нутгийн төсөвт бас суусан байдаг болохоор сонгууль явуулах зардлыг Нийслэлийн төсвөөс ч хуваалцан санхүүжүүлнэ гэж тооцжээ.
УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Иргэний ухаалаг үнэмлэх сонгуулиас өмнө иргэдэд олгогдохгүй нь тодорхой боллоо. Тэгвэл одоо сонгуулийн санал тоолох автоматжуулсан машинуудыг ашиглана гэж баталгаа өгч чадах уу. Ухаалаг үнэмлэхтэй адил юм болох юм биш биз дээ. Санал авах байранд камер тавин хянах асуудлыг шийдвэрлэх боломжтой юу гэж асуусан.
СЕХ-ны дарга Ц.Лувсанжав, Санал тоолох автоматжуулсан машин олон улсын эрх бүхий байгууллагын шалгалтаар орж сертификат авсан. Энэ машиныг хуульд заасан байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсэг шалган баталгаажуулж байж хэрэглэх учиртай. Ажлын хэсгээс шалгаад гэрчилгээ олгосны дараа хэрэглэнэ. Одоогоор машинтай холбоотой хүндрэл гарсан асуудал алга. Харин санал авах байр бүрт камер суурилуулах хөрөнгө байхгүй. Өнгөрсөн сонгуулиар хэрэглэсэн цөөн тооны камер орон нутагт хадгалагдаж байгаа. Тэдгээр цөөн тооны камерыг хэрэглэх боломж бий гэж хариулсан юм. Энэхүү хэлэлцүүлгийн дараа гишүүдийн олонхийн саналаар тогтоолоо баталлаа.