Мягмар гаригт Мексикийн хууль тогтоогчид нийслэл Мехико хотод бухын тулааныг зохион байгуулахыг хориглох талаар хэлэлцэх үед парламентын барилгын гадна энэ спортыг дэмжигчид болон эсэргүүцэгчид цуглажээ. Хоёр талаас идэвхтнүүд нэг нэгнийгээ буруутган орилох үед зодоон болох шахсан байна. Гэхдээ цагдаа нар эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлжээ.
Сүүлийн нэг жилийн хугацаанд Мехико хотын амьтны эрхийг хамгаалагчид бухын тулааныг хориглохыг шаардан олон үйл ажиллагаа явуулсан байна. Тэд бараг сар болгон жагсаал хийж, энэхүү цуст спортыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ.
Харин бухын тулааныг дэмжигчдийн хэлж байгаагаар энэ спортыг хориглох нь Мексикийн соёл уламжлалыг сүйтгээд зогсохгүй олон мянган хүний ахуй амьжиргааг эрсдэлд оруулах аж.
Бухын тулаан буюу Испаниар Коррида нь Мексикт алдартай уламжлалуудын нэг юм. Мексик нь жилд зохион байгуулдаг бухын тулааны тоогоороо Испаний дараа ордог байна. 2011 онд Испаний Каталон мужид бухын тулаан зохион байгуулахыг хоригложээ. Тусгаар тогтнох эрмэлзэлтэй Каталончууд Испаний бэлгэ тэмдэг болсон бухын тулааныг хориглох ёстой гэж үзэж байсан юм.
Испаний уламжлал болох бухын тулааныг хадгалж үлдсэн Латин Америкийн орнууд нь Мексик, Венесуэл, Колумб, Эквадор болон Перу юм байна. Саяхан Эквадорын ерөнхийлөгч Рафаел Корреа бухыг дэвжээн дээр хөнөөхийг хориглосон хуулийг баталжээ. Энэ шийдвэрийг бухын тулааныг дэмжигчид төдийгүй амьтны эрхийг хамгаалагчид эсэргүүцсэн байна.
Э.АМАР