Жүжигчин Анжелина Жоли өнгөрсөн амралтын өдрүүдээр Өмнөд Америкийн Эквадор улсад очиж, хөрш Колумбиас дүрвэн ирсэн иргэдийн нөхцөл байдалтай танилцлаа. Энэ нь түүний НҮБ-ын дүрвэгсдийн агентлагийн тусгай төлөөлөгчөөр томилогдсоноосоо хойш хийж байгаа анхны айлчлал юм. Жоли сүүлийн 10 жилийн хугацаанд НҮБ-ын дүрвэгсдийн агентлагийн сайн санааны элч төлөөлөгчийнхөө ажлын хүрээнд олон оронд очжээ. Дүрвэгсдийн агентлагаас мэдээлснээр тэрээр энэ сарын эхээр тусгай төлөөлөгчөөр томилогдсон байна. Жоли өмнө нь 2002, 2010 онд Эквадорт айлчилж байжээ.
Тэрээр хоёр өдрийн айлчлалынхаа үеэр Барранка Бармежа тосгонд амьдарч байгаа дүрвэгсэдтэй уулзсан байна. 36 настай жүжигчин хоёр жилийн өмнө энэ тосгонд ирж байжээ. Мөн тэрээр Эквадорын гадаад хэргийн сайд Рикардо Патинотой уулзаж, дүрвэгсдийн нөхцөл байдлын талаар ярилцсан байна.
Жоли айлчлалынхаа үеэр Эквадорчуудад хандан хүлээцтэй байж, дүрвэгсдийн зовлон бэрхшээлийг ойлгохыг уриалжээ. Тэрээр хэлэхдээ "Хэн ч дүрвэгч болохыг хүсдэггүй, хэн ч гэр орноо орхихыг хүсдэггүй, мөн хэн ч бусдын газар нутаг дээр амьдарч бусдаас гуйлга гуйхыг хүсэхгүй, гэхдээ хүн болгон амьдралд нь юу тохиолдохыг мэддэггүй, тэд гарцаагүй байдалд орсон учраас л ингэж амьдарч байна" гэсэн байна.
Одоогоор Эквадорт Колумбаас ирсэн 56 мянга орчим дүрвэгч болон орогнол хүссэн олон мянган хүн амьдарч байна.
Э.АМАР