logo
Хятадын Сиань хотод нэгэн охины явж байсан явган хүний зам цөмөрчээ

Хятадын Сиань хотод нэгэн охины явж байсан явган хүний зам цөмөрчээ

2012/04/27
Хятадын хойд хэсгийн Сиань хотод нэгэн өсвөр насны охины явж байсан явган хүний зам цөмөрч, тэрээр доош унасан байна. Түүнийг ойролцоо явж байсан таксины жолооч аварчээ. Зам цөмөрч, охин доош унаж байгааг харуулсан бичлэг хяналтын камерт үлдсэн байна.
Охин унахаасаа өмнө утсаар ярьж явжээ. Түүний хөл доорх зам цөмөрч тэрээр унасны дараахан хажуугийн замаар явж байсан такси зогсож, жолооч нь түүнд туслахаар гарч ирсэн байна.
Жолооч Ван Лэй кабел утас ашиглан нүх рүү оржээ. Тэрээр мягмар гаригт CCTV-д ярилцлага өгөх үеэрээ нүх ойролцоогоор долоон метр гүн байсан, охиныг олох үед газар доошоо хараад хэвтэж байсан гэж хэлсэн байна. Тэрээр ярихдаа "Би түүн рүү орилсон, гэвч хариу үйлдэл хийгээгүй, харин хэдэн удаа зөөлөн алгадсаны дараа охин сэрсэн, сэрснийхээ дараа тэр уйлахаа болихгүй байсан" гэжээ.
Жолооч Ваны хэлснээр охин маш их айсан байжээ. Аврах албаныхан ирж жолоочийг охины хамт нүхнээс шатаар дээш гаргасан байна.
Хятадын телевизээр мэдээлснээр бохир уснаас болж явган хүний замын доод хэсэг элэгдэж муудсан байснаас нуралт үүсчээ.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш