"ExoHand" нэртэй энэ автомат төхөөрөмжийг бээлий шиг өмсөж болдог. Үүнийг хэрэглэснээр хүний гарын атгах хүч хоёр дахин нэмэгддэг байна. Германы Фесто компанийхны мэдээлж байгаагаар шинэ төхөөрөмж үйлдвэрийн ажилчдын ажлын бүтээмжийг нэмэгдүүлж, цус харвасан өвчтөнүүдэд гараа хөдөлгөж сурахад нь тусална. Энэ долоо хоногт Ханновер хотод болсон яармагийн үеэр "ExoHand" төхөөрөмж олон хүний анхаарлыг татжээ.
Фесто компаний төлөөлөгч Хайнрик Фронтзекийн хэлж байгаагаар ирээдүйд автомат төхөөрөмжүүд ийм загвартай байх юм байна. Тэрээр хэлэхдээ "Юун түрүүнд ExoHand бол өмсөж болдог бээлий гэж хэлж болно, үүний арын хэсэгт тусгай хүч нэмэгдүүлэгчийг суурилуулсан, жижиг цилиндрүүд даралттай агаарын тусламжтайгаар ажиллаж, хуруунуудад хүч өгнө, ингэснээр атгалтын хүчийг хоёр дахин нэмэгдүүлнэ" гэжээ.
Энэ технологийн гол хүчин зүйл нь агаарын даралт юм. Автомат төхөөрөмжийн мэдрэгчүүд нь хурууны хөдөлгөөнийг мэдэрч, компьютерийн алгоритмаар дамжуулан механик хуруунуудыг хөдөлгөдөг найман хийн мотор луу мэдээллийг илгээдэг байна. Фронтзекийн хэлснээр автомат хуруунууд хүнийхтэй адил нарийн хөдөлгөөнийг хийж чаддаг учраас ExoHand төхөөрөмжийг олон янзаар ашиглаж болно.
Фесто компанийхны үзэж байгаагаар төхөөрөмжийг үйлдвэрийн орчинд ашиглахад хамгийн тохиромжтой юм байна. Мөн автомат гарыг brain–computer interface буюу хүний тархины үйл ажиллагааг сэргээхэд ашигладаг төхөөрөмжид холбосноор гараа хөдөлгөх чадваргүй саажилттай өвчтөнд тусалж болох ажээ.
Э.АМАР