logo
Хаврын ядаргаанаас хэрхэн ангижрах вэ?

Хаврын ядаргаанаас хэрхэн ангижрах вэ?

2012/04/27
Хvйтний ам наашилж хөхvvрийн ам наашлан хаврын урь ороход "Өвөл ханиад хvрээгvй юм сан. Харин сая хvрчихлээ" гэх яриа энэ vед дуулдаж эхэлдэг. Нар салхи, эрvvл агаар, хөдөлгөөн дутмаг өвөлжсөн бидний бие ядмаг, сул дорой болохыг хаврын ядаргаа гэж нэрлэж заншжээ. Энэ vед хvний дархлалын систем суларч өвчинд өртөмтгий болохоос гадна цусны эргэлт муудаж зvрхний vйл ажиллагаа хямралд ордог. Хаврын улиралд эмнэлэгт хэвтэх хvмvvсийн тоо мэдэгдэхvйц олширдог.

ХАВРЫН ЯДАРГААНААС ЯАЖ ГАРАХ ВЭ?
Орон гэрт өвлийн турш хог шороо хуримтлагдан хавартаа их цэвэрлэгээ хийхээс аргагvй болдог. Vvний нэгэн адил хvний бие махбодь олон cap идсэн тослог хоолны балаг болох бодисын солилцооны vлдэгдэл, хотын болон ажлын өрөөний бохир агаар гээд олон зvйлээс болж бохирддог. Тийм ч учраас монголчууд бид хавар эхлэнгvvт хөнгөн хоолонд шилжиж идээ цагаа элбэгших vеэс намрын сэрvv ортол мах идэлгvй зөвхөн цагаан идээ идэж, айраг ууж бие махбодио цэвэршvvлдэг заншилтай байжээ. Харин одоо жилийн 4 улиралд махтай хоол байнга иддэг бид яавал өөрийгөө эрvvлжvvлж сэтгэл өөдрөг явах ямар арга хэрэглэвэл зохистой вэ?

ШИНГЭЦ САЙТАЙ ХӨНГӨН хоол идэх Ямар ч улиралд тохируулан хооллодог, амьдралын зөв хэвшилтэй хvн хаврын ядаргаанд ордоггvй. Учир нь өвлийн турш идсэн мах, өөх тос ихтэй хоол элгийг ихэд тамирдуулдаг. Ингэснээр бие махбодь тамирдаж бvхий л бие ядаргаанд ордог. Элэг нь усны сахарыг хэвийн хэмжээнд байлгах, гликогенийг нөөцлөх, уураг задлах, цус бvрэлдэхэд шаардагдах төмөр болон бусад бичил элементvvдийг нөөцлөх, эс шинээр бvрэлдvvлэх болон хорт бодисыг биеэс зайлуулах зэрэг олон vvргийг гvйцэтгэдэг.

Хvрээлэн байгаа орчноос бидний биед орох хорт бодис, хоол хvнс, ундны усаар дамжсан хvнд металл, химийн бодис, мөн нийлдэг эм зэрэг нь элгэнд задарч хоргvйждэг. Элэгнээс ялгарсан цөс нь цөсний хvvдийд хуримтладан нарийн гэдэс рvv юvлэгдэж байдаг. Цөс нь хоол хvнсэн дэх өөх тосыг задлах, уусамтгай болгох зориулалттай. Элэгний vйл ажиллагааг дэмжиж, энерги нэмэхэд хаврын цагт дараах хоол хvнсийг хэрэглэвэл сайн. Vvнд буудай, арвай, овьёос, хөх тариа, мөн шар вандуй, линз зэрэг хvнсний ургамлууд ордог. Ногоо ургаж эхэлмэгц салатны байцаа, жижиг броккли байцаа, лууван, ногоон вандуй байнга хэрэглээрэй. Амин дэм нь алдагдахаас болгоомжилж аль болох жигнэж, болвол тvvхийгээр нь идэх ашигтай байдаг.

Шинэхэн ургаж буй эмийн ургамлуудын хоргvйжvvлэх vйлчилгээ нь гайхалтай байдаг. Vvнд: Нялх халгай болон багваахай цэцгийн навч, яргуй, хусны шинэхэн навч зэргийг хэрэглэж болно. Хусны навчийг зөвхөн жижигхэн, цайвар ногоон өнгөтэй байхад нь тvvж нарийхан хэрчин салатанд нэмж болно.

Гашуун амт: Ийм амт бvхий бодис хэрэглэх нь элэгний vйл ажиллагааг дэмжиж, хоргvйжих явцыг дэмжин цөсийг хөөж шингэлж өгдөг. Дэлхий даяар алдартай Биттнерийн бальзам нь олон төрлийн эмийн ургамлын ханд агуулсан гашуун амттай бэлдмэл юм. Биттнерийн бальзамыг 6-8 долоо хоног курсээр уух нь цус цэвэрлэх бөгөөд хаврын ядаргаа, тамирдлыг тайлахад тустай.

НЯЛХ СОЁОНЫ НУУЦ
Нарны илчинд хөлдvv газар гэсэж ханш нээгддэгийн адил хvний биеийн бvх суваг нээгддэг. Хvйтэн өвлийн дараах ядаргаанд нялх соёо их vvрэгтэй. Төрөл бvрийн vрийг vрслvvлж соёолуулхад тvvний тэжээллэг чанар олон дахин нэмэгдэж, витамин, эрдэс бодис, чухал энзимvvд зэрэг юугаар ч орлуулшгvй биологийн өндөр идэвхит бодис, байгалийн аминдэмийн цуглуулга болдог.

Vр соёоны энэ гайхамшигт чанарын залуужуулах зорилгоор хэрэглэж ирсэн юм. 2 долоо хоног хэрэглэхэд бие организм бvхэлдээ шинэчлэгддэг. Эхний долоо хоногт бvхий л бие хуримтлагдсан хорт бодисоос ангижирч, дараагийн долоо хоногт биеийн эсэргvvцэл дархлаа мэдэгдэхvйц сайжран, ядаргаа тайлагдаж, ажиллах, амьдрах хvсэл бадардаг.

Vрийг соёолуулах арга. Химийн бодис цацаж хадгалаагvй улаан буудай, овьёосны болон бусад vрийг хэдэн цаг дэвтээгээд, сайтар угаасны дараа vрслvvлэх савандаа /шилэн таваг/ зөөлөн даавуу дэвсэж чийглээд vрээ тарааж тавина.

Саваа гэгээтэй цонхны орчимд тавьж өдөрт 2 удаа усална. Соёо нь 3-4 см хиртэй ургахаар хvртэж болно. Мөн буудай, сонгины төрлийн ургамлыг шороотой саванд суулган vрслvvлж болох юм. Соёог тvvхийгээр эсвэл хоормогт хутган, шөлөнд цацаж хэрэглэж болно.

УРГАМЛЫН VР СОЁО ЗАЛУУЖУУЛАХ УВДИСТАЙ

Буудайн нялх соёо нь А, В, С, Д, Е зэрэг олон тооны витамин, кали, кальци болон бусад эрдэс бодис, чухал амин дэмvvдиг их хэмжээгээр агуулдаг. Эдгээрийн дотроос эд эсийг хөгшрөхөөс хамгаалж, биеийн эсэргvvцэл сайжруулдаг лизин, өсөлт тvргэсгэдэг изолеуцин, бие махбодь сэргээх леуцин, тайвшруулах, хоол боловсруулалт дэмжих триптофан, нойр булчирхайн vйл ажиллагааг дэмжих фенилаланин, мэдрэлийн болон булчингийн vйл ажиллагааг зохицуулагч валин, бөөр болон элэгний эд эсийг нөхөн төлжvvлдэг метонин зэрэг амин хvчлийг дурдаж болно.

Буудайн соёонд байдаг бензохинон нь дархлаа сайжруулах, хорт хавраас сэргийлдэг нь нэгэнт батлагджээ. Витамины агууламжийнхаа ачаар буудайн соёо нь биеийн эд эсийг гадны таагvй нөлөөнөөс хамгаалж эрт хөгшрөхөөс сэргийлдэг. Зарим нь мэдрэлийн эсийн vйл ажиллагаанд таатай нөлөөлж, зарим биеийн салст бvрхvvл болон арьсны өнгөн давхаргыг хамгаалдаг.

Бусад биологийн идэвхит бодис нь биеийн эсэргvvцлийг сайжруулж, гадны нян, вирус болон хавдрын эс vржин олшрохоос хамгаална. Соёоны энэ гайхамшигт чанарыг өргөн ашиглдааг болсон. Овъёосны соёог удаан хэрэглэвэл буурал vс эргээд харладаг гэж зарим хvмvvс баталдаг. Ямар ч байсан бие организм бvхэлдээ сэргэх нь гарцаагvй.

МАЦАГ БАРИХ
Мацаг барихыг мэсгvй мэс засал гэж эртнээс нэрийддэг байсан. Vр дvн нь vнэхээр гайхамшигтай. Учир нь хуримтлагдсан илvvдэл бодис гадагшлах төдийгvй, эд эс цэвэршснээр судас, арьсны уян чанар сэргэдэг. Эмчилгээг эмчийн хяналтын дор эхлэх хэрэгтэй. Буцалсан уснаас өөр юм хvртэхгvй байхад 3 дахь өдрөөс эхлэн өлсөх нь мэдэрэгдэхгvй болдог.

Бие хөнгөрч толгой сэргэж эхэлнэ. Харин хэт ядарсан, өндөр настай, өвдөж халуурсан, хорт хавдар нь хvндэрсэн, нойр булчирхайн өвчинтэй хvн мацаг барьж болдоггvй. Мацаг барих нь хоол боловсруулалтын өөрчлөлт, харшилтай хvмvvст маш сайн таардаг. Мацаг барихаа больж хэвийн хооллолтонд шилжихдээ эмчийн зөвлөгөөг дагах хэрэгтэй.

Emch.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш