Нидерландын нэгэн гэр бүл бяцхан охиноо 2 сартай буюу дэр түшээд дөнгөж суудаг болсон цагаас нь хойш 12 нас хүртэл зөвхөн нэг байрлалаас видео бичлэгийг нь тасралтгүй авчээ. Түүнийг бага байхад нь мэдээж аав нь дэр түшүүлж байсан. Бяцхан охины аав Франс Хофмэстэр 7 хоног бүр бага багаар тасралтгүй бичлэг хийдэг болжээ. Эцгийнх нь уйгагүй бичлэг хийж хөдөлмөрлөсөн гол зорилго нь хайртай охин нь нялх байхдаа ямар байсан, өсөх явцдаа яаж хэрхэн өөрчлөгдсөн зэргийг санаж байх, охиноо том болохоор нь дурсгал болгох байж. Зарим хүмүүс хүүхдийнхээ зургийг цуглуулж, хэрхэн өөрчлөгдөж байгааг, төрөлжүүлж цуглуулдаг. Харин Франс Хофмэстэрын хувьд видео дүрс бичлэгээр хадгалахаар шийджээ. Аавынх нь ярьж байгаагаар охиных нь 12 жилийн амьдралыг харуулсан бичлэгийн эх хувь нь нийтдээ 30 минут. Гэхдээ хүмүүс 30 минутын турш нэг бичлэгийг үзээд уйдах тул 2 минутанд багтааж эвлүүлээд бичлэгээ “2 минутанд 12 нас хүрсэн охин” гэж нэрлэжээ. Түүний YOUTUBE дээр тавьсан энэ видео бичлэг одоогоор 2 сая гаруй хүний хандалт аваад байна. Франс Хофмэстэр дараа жил болох үзэсгэлэнд видео бичлэгийнхээ эх хувийг тавина. Учир нь урд өмнө нь хэн ч ингэж нэг хүний амьдрыалыг 12 жил тасралтгүй бичиж баримтжуулж байгаагүй юм. Тэгэхээр түүний бүтээл урлагийн бүтээл болж хувирч байгаа юм. Хайртай охиныхоо хэрхэн өсч бойжиж байгааг дүрсжүүлсэн түүний уйгагүй хөдөлмөр урлагийн бүтээл, цаашлаад оюуны өмч, мөнгө олох бизнесийн санаа болж өгсөн байна.
Shuum.mn
Shuum.mn