Дмитрий Медведев өнөөдөр “Нэгдсэн Орос” намын улс-төрийн удирдлагатай уулзахдаа нам гишүүнээр элсэх бодолтой тухайгаа зарлав. “Би “Нэгдсэн Орос”намын эгнээнд гишүүнээр элсэхийг хүсч байна”гэж ерөнхийлөгч хэллээ. Түүний ярьснаар, цаашид орос улсын аливаа намын аль нэгэн намын эгнээнд заавал байх ёстой юм. Медведев тэмдэглэхдээ, тэрээр намыг удирдан тэргүүлнэ гэдгийг түүнд хүлээлгэж буй итгэл найдвар болон чухал хариуцлага “ гэж үзэж байна гэв. “Хамгийн гол нь намын хувь заяанд байгаа юм биш, ташрамд хэлхэд, би нилээд хугацааны туршид “Нэгдсэн Орос” намд тулгуурлан төрийн болон улстөрийн бодлогоо хэрэгжүүлэхдээ өөрийгөө тус намаас салангад гэж үзээгүй. Энэ нь улс орны хөгжлийн - хаашаа явахав, ямар байхав, бидэнтэй юу болох вэ”гэж төрийн тэргүүн тэмдэглэв. Тэрээр намын гэрэлт ирээдүй болон урт удаан оршиход нь эргэлзэхгүй байна.