logo
Афганистаны дипломатуудад зориулсан сургалт болов

Афганистаны дипломатуудад зориулсан сургалт болов

2012/04/28
ГХЯ, ЕАБХАБ-тай хамтран Афганистаны дипломатуудад зориулан “Афганистаны дипломат албыг бэхжүүлэх нь” сэдэвт хоёр долоо хоногийн сургалт семинарыг амжилттай зохион байгуулав.

Сургалтын явцад ЭБЭХ-ний сайд Д.Зоригт, БОАЖ-ын сайд Д.Цогтбаатар, Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөх М.Батчимэг, ахмад дипломатч Л.Эрдэнэчулуун, О.Нямдаваа, Ж.Чойнхор нар болон МУИС-ын ОУХС-ын доктор профессорууд, ГХЯ-ны дипломатууд, Монгол улсад суугаа АНУ, Франц, Литва Улсын Элчин сайд нар илтгэл тавилаа.

Сургалт-семинарын хаалтын ажиллагаа 2012 оны 4 дүгээр сарын 27-нд ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд болж өнгөрлөө. Хаалтын ажиллагаанд ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батхишиг, Сургалтын менежер доктор О.Нямдаваа, Афганистаны дипломатуудын ахлагч Асадулла Аминпур нар үг хэлэв. Мөн Афганистаны дипломатуудын төлөөлөгчид ГХЯ, ЕАБХАБ болон бусад зохион байгуулсан бусад хүмүүст баярлаж талархсанаа илэрхийлэв.

Хаалтын үйл ажиллагааны төгсгөлд ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батхишиг Афганистаны дипломатуудад сургалтын сертификат гардуулав гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш