logo
Ц.Нямдорж сайдыг огцруулахыг дэмжсэнгүй

Ц.Нямдорж сайдыг огцруулахыг дэмжсэнгүй

2012/04/28
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулах эсэх асуудлаар өнгөрсөн шөнө Төрийн ордон нэлээд бужигнаантай өнжлөө. Өчигдөр орой хуралдсан МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар Ц.Нямдорж сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж, дараа нь МАН-ын бүлэг хуралдсан юм. Хуралдаан дууссаны дараа шөнийн 02.00 цагийн орчимд УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдаж, дээрх асуудлыг хэлэлцэв. Тус хуралдаанд оролцсон гишүүдээс зөвхөн АН-ын гишүүд сайдыг огцруулахыг дэмжсэн боловч олонхийн бүлэг гар өгрөөгүй учир Ц.Нямдорж сайдыг огцруулах тухай асуудал байнгын хорооны хуралдаанаас дэмжлэг авч чадсангүй.

Түүнчлэн үүргээ биелүүлээгүй хэмээн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцруулах асуудлыг тавьсан О.Чулуунбат, Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Д.Балдан-Очир нарын нэр бүхий гишүүдийн хэн нь ч УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд харьяалагддаггүй юм байна.

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өндөрлөсний дараа шөнийн 04.00 цагт УИХ-ын чуулганыг хуралдуулж, Ц.Нямдорж сайдыг огцруулах эсэх асуудлаар эцсийн шийдэл гаргах байсан ч АН-ын бүлэг энэ асуудлаар УИХ-аас завсарлага авсан тул ирэх долоо хоногт үргэлжлүүлэн хэлэлцэхээр болжээ.

Г.Дарь
News.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш