logo
400 жилийн түүхтэй алмаазыг дуудлагаар худалдана

400 жилийн түүхтэй алмаазыг дуудлагаар худалдана

2012/04/30
Sotheby's дуудлага худалдааны газар олон зууны турш дээдсийн хүрээнийхний сонирхлыг ихээр татаж байсан лийр хэлбэрийн тунгалаг алмаазыг Женев хотод үнэ хаялцуулан худалдах гэж байна. Бөү Санси (Beau Sancy) нэртэй энэ алмааз 400 гаруй жилийн турш Европын язгууртны гэр бүлүүдийн эзэмшилд байжээ. 34.98 каратын алмаазыг 2-4 сая америк долларын үнэд хүрнэ гэж тооцсон байна.
Sotheby's дуудлага худалдааны газрын Европ дахь үнэт эдлэлийн дэлгүүрийн захирал Дэвид Беннет дуудлага худалдаа алмааз сонирхогчдын хувьд чухал үйл явдал байх болно гэдгийг хэлжээ. Тэрээр ярихдаа "Ийм чухал алмаазыг худалдах нь маш ховор байдаг, үүнийг зөвхөн язгууртнууд эзэмшиж байсан, энэ бол 34 карат жинтэй гайхалтай үнэт чулуу, алдартай үнэт чулуунуудын талаарх бүх номонд бичигдсэн байдаг" гэсэн байна.
Беннет 2010 онд ягаан өнгөтэй алмаазыг 46.2 сая америк доллар буюу хамгийн өндөр үнээр зарж байжээ. Beau Sancy гэх мэт үнэт чулуу маш ховор байдаг учраас үнийг нь тогтооход хэцүү байсан гэдгийг тэрээр хэлсэн байна.
Sotheby's дуудлага худалдааны газрын ажилтнуудын хэлснээр хатан хаан хоёрдугаар Элизабет Beau Sancy –г өөрийн болгохыг хүсдэг байжээ.
Алмаазыг тавдугаар сарын 15-нд Женевт дуудлагаар худалдахаас өмнө Парис, Лондон, Цюрих хотуудад олон нийтэд танилцуулах аж. 
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш