Тахир дутуу хүнийг зовлон бэрхшээл хэзээ ч тойрдоггүй. 18 настай сэлэгч Малек Мохаммад бага залуу насандаа маш олон сорилт бэрхшээлийг давжээ. Тэрээр ярихдаа "Надад бусдын дэмжлэг туслалцаа хэрэгтэй байна, яагаад гэвэл би Афганистанчуудыг, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг төлөөлнө" гэжээ. Учир нь Малек 2012 оны Лондоны паралимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцож, бусад орны сэлэгчидтэй өрсөлдөхийг юу юунаас илүү хүсч байгаа юм.
Долоон жилийн өмнө түүнийг Кабул хотын нисэх буудлын ойролцоо алхаж явах үед нь газарт суурилуулсан мина дэлбэрсний улмаас тэрээр хоёр хөлгүй болжээ. Харин нэгэн Америк жуулчин Малекийг эмнэлэгт байх үед нь анзаарч, түүнд Америк руу явж хиймэл хөл хийлгэх зардлыг нь төлсөн байна. Америкт хоёр жил амьдрах хугацаандаа тэрээр Англи хэл сурч, спортоор хичээллэх болсон байна. Улмаар тэрээр Афганистанд буцаж иржээ.
Малек ярихдаа "Надад хэрхэн сэлэхийг болон тэмцээнд яаж бэлтгэхийг зааж сургах дасгалжуулагч байхгүй, би өөрөө бие даан хичээллэж байна, яагаад гэвэл би сэлэх дуртай" гэжээ. Зөвхөн Малект ийм сорилт бэрхшээл тулгарч байгаа юм биш. Кабул хотод спортын байгууллагууд цөөн байдаг бөгөөд төсөв санхүү нь хүрэлцээ муутай байдаг аж.
Малек усанд сэлээд зогсохгүй Америкт байхдаа хийлгэсэн хиймэл хөлөө хийж, гүйлтийн зам дээр гүйх дуртай. Гэхдээ түүний хиймэл хөлний доод хэсэг нимгэрч байгаа бөгөөд Кабулд хиймэл хөлийг нь солих боломжгүй юм байна. Өнөөг хүртэл Афганы тамирчид Олимпоос зөвхөн ганцхан медал авчээ.
2008 оны Бээжингийн олимпийн үеэр Таеквондогийн тамирчин Рохулла Никпай хүрэл медал хүртэж байсан ажээ.
Талибын дэглэмийн үед Афганистанд спортоор хичээллэхийг хориглодог байсан юм. Харин одоо тамирчдад зориулах төсөв хангамж бага байгаа ч Малекийн гэр бүл, найз нөхөд нь амжилт гаргана гэдэгт түүнд найдаж байна.
Э.АМАР