Английн "The Wanted" хамтлагийн гишүүд өөрсдийгөө энгийн нэг дуучид биш гэдгийг хэлж байна. Өсвөр насны хөвгүүдийн хамтлаг Америк үзэгчдийг байлдан дагуулж чаджээ. Тэд хамтлагийнхаа нэрээр нэрлэсэн цомгоо энэ долоо хоногт Америк, Канадад худалдаанд гаргаж байгаа юм байна. Харин өнгөрөгч сард Английн "One Direction" хамтлагийн цомог Америкийн Billboard жагсаалтуудыг тэргүүлсэн билээ.
The Wanted хамтлаг Max George, Siva Kaneswaran, Jay McGuiness, Tom Parker болон Nathan Sykes зэрэг таван гишүүнтэй. Jay ярихдаа "Өсвөр насныхан болон 20 орчим насны охидод бидний дуу илүүтэй таалагдаж байгааг бид хүлээн зөвшөөрнө, гэхдээ бид 50 настай хүнийг хүндэлдэг шигээ тэдний хөгжмийн сонголтыг хүндэтгэнэ" гэжээ.
The Wanted хамтлагийнхныг дэмжиж, Америкт амжилт олоход нь тусалж байгаа хүн бол Жастин Биберийн менежер Скүтер Браун юм. Тэрээр Англи хөвгүүдийг бага зэрэг зааж чиглүүлээд өгвөл тэд Backstreet Boys, N'Sync хамтлаг шиг нэр хүндтэй болж чадна гэж хэлжээ.
The Wanted хамтлагийн дуу болон клипийг нутаг нэгт хамтлаг болох One Direction-ний уран бүтээлтэй харьцуулахад илүү задгай, бүжгийн хэмнэл ихтэй. Үүний нэг жишээ нь Америкийн шилдэг дууны жагсаалтын гуравдугаарт бичигдсэн дуу болох "Glad You Came" юм.
Тус хамтлагийнхан ирэх саруудад Америк, Английн хотуудаар аялан тоглолт хийхээр төлөвлөжээ. Тэдний "All Time Low" нэртэй анхны дуу 2010 оны долдугаар сард гарсан бөгөөд Их Британий шилдэг дууны жагсаалтыг нэг долоо хоногийн турш тэргүүлж байсан аж.
Э.АМАР