logo
Хятадын хүний эрхийг хамгаалагч АНУ-ын элчинд орогнов

Хятадын хүний эрхийг хамгаалагч АНУ-ын элчинд орогнов

2012/04/30
Хятадын хүний эрхийг хамгаалагч, харааны бэрхшээлтэй иргэн Чэн Гуанчэн гэрийн хорионоос зугтаж, Бээжин дэх АНУ-ын ЭСЯ-нд орогносон тухай Америкийн хүний эрхийг хамгаалагчдын бүлэг мэдээлснийг АП уламжлав.
Харааны бэрхшээлтэй хуульч Чэн Гуанчэн бүр дөрөвдүгээр сарын 22-нд Шаньдун муж дахь гэрийн хорионоос зугтжээ. АП агентлагийн мэдээлснээр, Чэн Америкийн дипломатчдаас орогнох эрх хүссэн аж. Одоо тэрбээр АНУ-ын ЭСЯ-ны хамгаалалтад орсон байгаа ба түүний хувь заяаны талаар Америкийн дипломатчид болон БНХАУ-ын эрх баригчид хэлэлцээ хийж байна.
Би-Би-Си корпорацийн мэдээлснээр, тэрс үзэлтнийг зугтсан тухай хэвлэлд мэдээлсний дараахан цагдаагийнхан түүний ах болон үеэлийг баривчилжээ. Хамаатнуудыг нь Чэний гэрт саатуулсан ба тэднийг баривчлахад 30 цагдаа оролцсон гэж Би-Би-Си-гийн эх сурвалж мэдээлэв.
Идэвхтэн Чэн Гуанчэн нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг эрхийг хамгаалах, албадлагаар үр хөндүүлэхийг эсэргүүцэх кампанит ажил явуулдгаараа нэрд гарсан бөгөөд үүнийхээ төлөө 2009 онд шоронд орж байжээ. 2010 онд суллагдсаных нь дараа түүнийг гэрийн хорионд оруулсан байна.
З.Амгалан
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш