Ил тод үгтэй, өвөрмөц сэтгэхүйтэй, хэзээ ч бодсон санаснаа бусдаас нуудаггүй Донжийн Төгөлдөр хэмээх залуу саяхан бидний дунд амьдарч байлаа. Олон уран бүтээлчдийг гараасаа хөтлөж, олон хүнд тус болж явсан энэ эрхэм цагаасаа эрт хорвоогоос буцаж ойр дотныхондоо уй гашуу авчираад байна. Түүний ах Түвшин Монголын дизайнеруудын холбоог анх байгуулцаж, "Гоёл наадам"-ыг анх санаачилсан.
Гэвч бас л цэл залуухнаараа бурханы оронд одсон юм. Ахынхаа үйл хэргийг үргэлжлүүлж явсан төгөлдөр "Донж" төвийг байгуулж, монголд анх удаа имиж, стиль, урлагийн менежментийг хөгжүүлэх гэж зүтгэж эхэлсэн нэгэн. Түүний гараас хөтлөн урлагт хөл тавьсан олон арван залуус бий. Дуучин С.Жавхлан, Банзрагч гээд олон залуучууд Төгөлдөр агснаар хэрхэн хувцаслаж, яаж биеэ авч явж, үс зүсээ хүртэл яаж засуулж, хүнтэй хэрхэн харьцахыг заалгаж, олны танил болж байлаа.
Харамсалтай нь тэрбээр цэл залуухнаараа хорвоог орхив. Эмч нар түүний үхлийн шалтгааныг тогтоож, чихрийн шижин өвчнөөр нас барсан, элэг ходоод муу байсан гэдэг онош тавиад байгаа юм. Гэвч цагдаа нар Төгөлдөр агсны найз нөхдүүдтэй хамгийн сүүлд уулзаж учирч, хамт байсан найз нөхдүүдийг нь дуудан мэдүүлэг авчээ.
Төгөлдөр агсныг нас барахаас өмнө найзууд нь нийлж, багагүй наргиж цэнгэсэн гэдэг мэдээлэл цагдаа нарт ирсэн учраас нарийн шалгаж тогтоох зүйл байсан бололтой. Гадаад хэргийн сайд Г.Занданшатарын зөвлөх Билгүүн ч бас мэдүүлэг өгсөн аж. Тэрбээр Ардын уран зохиолч Тангадын Галсангийн хүү бөгөөд АНУ-д ажиллаж байгаад ирсэн, одоо Г.Занданшатар сайдын зөвлөхөөр ажиллаж байгаа юм байна. Ардын уран зохиолч Тангадын Галсан Г.Занданшатар сайдтай нэг нутаг учраас түүний хүүг хажуудаа авсан ч байж болох юм. Цагдаа нар Гадаад хэргийн сайдын хүүгээс гадна нилээд олон найз нөхдийг нь дуудан байцаалтанд оруулж, мэдүүлэг авчээ.
Эх сурвалж: "Тэргүүн"