Шуналтай сувдаг сэтгэлтэйгээрээ дуудуулж, олон хүнд чичлүүлэн байж Кёкүшюүзан Д.Батбаяртай дэр нэгтгэн, урийн зулай үнэрлэсэн дуучин Т.Баясгалан нэг л өдөр би Монголын хамгийн баян эмэгтэй болно хэмээн ам гарсан удаатай. Мөнгөтэй эрийг мөрөөдөж явсан дуучин бүсгүй хайж явсан хүнээ олсноор түүний туйлын хүсэл биеллээ олж их бизнесийн ертөнцөд эргэлт буцалтгүй хөл тавьсан. Их хөрөнгөний эзэн суусан дуучин маань хааяахан хос торгон дээл, элдэв угалзтай гутал малгайгаар гайхуулж суухаас өөр сонирхуулчихмаар уран бүтээл хийгээгүй гэхэд хилсдэхгүй. Энэтхэг Японоос ирсэн элдэв торгон дээлээр үр хань хоёртойгоо ижилсэн гоёдог дуучин бүсгүй уран бүтээл гэхээсээ илүүтэй мөнгөнийхөө тоог нэмэхээр олон салбарт хүч сорих болсон.
Тэрбээр “Баясгалантай дэлхий” хувийн эмнэлэг, “Бүсгүй” гоо сайхны салон, авто худалдаа, ломбард, ресторан, “Эх орон” телевиз гээд байж болох бүх л салбарт хүч үзэж эхэлсэн. Түүний удирдаж байсан “Эх орон” телевиз худалдагдаж тун удалгүй “Шонхор’” телевизийг нөхрөөсөө бэлгэнд авсан ч эрхэм гишүүнийх бүл нэмсэн учраас удирдлагыг нь өөр хүнд түр шилжүүлээд байгаа гэх. Дуулах шаардлагагүйгээр тансаг амьдрах болсон энэ хатагтай хоёр үрийнхээ зулайг үнэрлэн эх хүний жаргалыг амсч суугаа. Харин өнчрүүлэн үлдээж эцгийг нь булаасан бяцхан хүүхдүүдийн талаар нэг ч удаа болов бодож үзсэн болов уу. Ямартай ч өнөөдрийг хүртэл эцгийг нь хүртэл 2 хүүхдзэс нь нүүр буруулан, өгөх ёстой мөнгө тэтгэмжээ өгөхгүй гүрийсээр байгаа сурагтай.
Эх сурвалж: ХҮМҮҮС СОНИН
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.