logo
Гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлахыг дэмжлээ

Гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлахыг дэмжлээ

2012/04/30
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр орой Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай багц хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн олонхийн саналаар “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ. Төсөлд зааснаар гадаадын хөрөнгө оруулагч стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн хувьцааны 25-аас доошгүй хувийг, ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаа этгээдийн хувьцааны 15-аас дээших хувийг шууд болон шууд бусаар эзэмших хэлцэл хийх болбол заавал Монгол Улсын Засгийн газраас зөвшөөрөл авах юм. Хэрвээ зөвшөөрөл аваагүй бол хууль зөрчсөнд тооцно. Харин стратегийн ач холбогдол бүхий салбарт батлан хамгаалах, ашигт малтмал, эрчим хүч, зам тээвэр, банк, санхүү, хэвлэл мэдээллийн салбар хамаарах болж байна.
http://biznetwork.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш