logo
Төмөрлөгийн үйлдвэр “амь тавих” гэж байна

Төмөрлөгийн үйлдвэр “амь тавих” гэж байна

2012/04/30
Төмөрлөгийн үйлдвэр мөхөлд хүрэхэд ойрхон байна гэсэн мэдээлэл аваад манай сурвалжлах баг Дархан-Уул аймгийг зорьлоо. Төмөр хүний хөшөө баруун өмнөө залсан тус үйлдвэр 1993 онд ашиглалтад орсон. Жилд 100 мянган тонн төмөр үйлдвэрлэх хүчин чадалтай японы технологиор баригдсан тус үйлдвэр байгуулагдаад 19 жил болсон ч өөрийнхөө бүрэн хүчин чадлаар өнөөг хүртэл ганц жил ч ажиллаагүй. Гол шалтгаан нь түүхий эд, хаягдал төмрийн нөөц багасч хангалттай төмөр цуглардаггүй гэх. Нөгөө
талаасаа манай улсад одоогийнх шиг барилга, орон сууц олноор баригддаггүй байсантай холбон тайлбарлаж болох юм. Гэвч Монголдоо ганц тус үйлдвэр хийж бүтээе гэсэн сэтгэлтэй удирдах албан тушаалтантай байсан бол зүгээр нэг хаягдал төмөр ирэхийг хүлээгээд суугаад байхгүй л байсан болов уу. Ингэж хэлэхийн учир нь энэ их айл төмрийн болон хүдрийн уурхайн гурван лиценз эзэмшдэг. Жилдээ сая тоннын хүдэр олборлох боловсруулах хүчин чадалтай, 229 сая тоннын нөөцтэй Төмөртэйн уурхай, 25 сая тоннын нөөцтэй Төмөр толгойн уурхай, төмрийн орд болох Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт байдаг 12 сая тоннын нөөцтэй Хуст уурхай гэсэн гурван их сав ертөнцийн шим энэ үйлдвэрийн эрх мэдэлд бий. Анх төмөрлөгийн үйлдвэр барихдаа Дархан, Сэлэнгийн бүсийн төмрийн хүдэр дээр үндэслэж эхний удаад хаягдал төмөр ашиглаж байгаад дөрөв, таван жилээс нь ордоо ашиглаж баяжуулаад ангижируулсан төмөр гаргаж хэрэглэнэ гэсэн зорилготой байжээ. Гэсэн ч үүдээ нээсэн цагаас эхлэн өнөөг хүртэл уурхай баяжуулах, ангижируулах талаар юу ч хийж байгаагүй нь гайхашралтай. Дарханы гэх тодотголтой тус төмөрлөгийн үйлдвэр дандаа буруу хүнээр удирдуулчихаагүй ажээ. Тухайлбал, гурван жилийн өмнө байсан Ганболд гэх дарга тус үйлдвэрийг ажилуулахад чамгүй ихийг бүтээснийг дээрх үйлдвэрийн ажилчин, албан хаагчид хэлж байгаа. Гэтэл гэнэт төрийн ордноос дуудаад “Алтангадас” одонгоор энгэрийг нь цоолж цолны найраа ч хийж амжаагүй байхад дахин дуудаж “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнажээ. Энэ нь олны гайхашрлыг төрүүлж байсан хэдий ч хэдхэн хоногийн дараа Ганболд ажлаа хүлээлгэн өгөв. Энэ нь төрийн толгойд байгаа эрхмүүдийн хүнийг соёлтойгоор ажлаас нь халах нэгэн шилдэг арга бололтой. Баттай эх сурвалжаас сонсвол Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий прокурор Д.Дорлигжав нар дээрх сэдлийг гаргаж оронд нь өөрийн ах, дүү нараа тохоон томилохын эхлэл нь төрийн одон медалийг харамгүй олгож үнэгүйдүүлсэнтэй холбоотой.
biznetwork.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш