Энэ удаагийн УИХ-ын бүрэн эрхийн хугацааны отгон чуулган завсарлахад тун цөөн хоног үлдэж байна. Хаврын чуулган улс төрийн онцлогтой нөхцөлд байдалд эхэлсэн. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл чуулганыг нээж хэлсэн үгэндээ ч энэ чуулган нөхцөл байдлаас улбаалсан өөрийн онцлогтой байдалд явагдах нь гэдгийг дурдаж байлаа.
Тэгвэл сонгуультай холбоотойгоор намын бүлгүүдийн санал зөрөлдөж, олон нийтийн дунд хүлээлт үүсгээд байсан асуудлуудыг УИХ өнгөрсөн долоо хоногийн сүүлийн өдрүүдэд цаг сунган тун шахуу хуралдаж эцэслэн шийдлээ. УИХ-ын энэ удаагийн ээлжит сонгуулийг 2012 оны зургадугаар сарын 28-ны пүрэв гаригт хийхээр товлон зарлав. Бас энэ удаагийн сонгуулийг явуулахад 16 тэрбум төгрөг зарцуулахаар тогтоож өгөв.
Ингэснээр сонгуулийн талаар олон нийтийн дунд байсан эргэлзээ арилж, хүлээлт тайлагдлаа. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл ч сонгуулийн асуудал бүрэн шийдэгдлээ, одоо төрийн байгууллага, албан тушаалтнууд хууль хэрэгжүүлэх ажлыг шуурхайлж, ажилдаа эзэн болж сонгуулийг хариуцлагатай, зөв шударгаар зохион байгуулах асуудал л үлдэж буйг чуулганы хуралдааны индрээс санууллаа.
Түүнчлэн орон нутгийн иргэдийн хурлын сонгуулийг УИХ-ын сонгуультай хамт явуулах эсэх талаар намын бүлгүүд гацаанд ороод байсныг нэг тийш болголоо. Тиймээс энэ удаа нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг УИХ-ын сонгуультай хамт явуулахаар хууль баталж, маргааныг эцэслэв. Энэ хууль нь нийслэлийн иргэдийн хурлын статусыг өргөж өгсөн чухал хууль болсныг УИХ-ын дарга онцолж байв.
Намын бүлгүүд байр сууриа ойртуулж саналын зөрүүтэй асуудлаа зөвшилцлийн замаар шийдэх талаар олонтаа уулзаж ярилцаж, ихээхэн цаг зарав. УИХ-ын дарга ч намын бүлгүүдийг сайн шахаж, хэрвээ асуудлыг зөвшилцлөөр шийдэж чадахгүй бол чуулганы хуралдаанд шууд оруулж гишүүд өөрсдийн итгэл үнэмшлийн дагуу товчлуураа дарж шийдэх болно шүү гэсэн хатуухан сануулга өгч байсан нь ч үр дүнгээ өглөө. Ер нь сонгуулийн хуулийн асуудлыг нэг мөр болгоход УИХ-ын даргын хувь нэмэр их байсныг олон нийт, хэвлэл мэдээллийнхэн харж мэдэрч байсан. Тэрбээр энэ асуудлыг шийдэх талаар намуудын удирдлагууд, намын бүлгийн ахлагчидтай удаа дараа санал солилцож, санаа оноогоо хэлж байв. Өөрийнхөө намын Удирдах зөвлөлд учрыг ойлгуулахыг хичээхийн зэрэгцээ Ардчилсан намын бүлгийн гол гишүүдтэй нэг биш удаа ярилцаж байсныг ойрын эх сурвалж нь хэлж байсан. Тиймээс сонгуулийн хуулийг нэг мөр болгоход Д.Дэмбэрэл даргын дэм их байсныг үгүйсгэх аргагүй юм. УИХ-ын сонгуулийн шинэ хуулийг батлан гаргаж, сонгуулийг мөнгөнөөс ангид, зөв шударга явуулах нөхцөл боломжийг хуульд шигтгэж өгөхөд түүний оролцоо, хүчин зүтгэл ч их байсан.
Харин одоо хуулийг ягштал мөрдөж, сонгуулийг шударга явуулах нь сонгуулийн байгууллага, төрийн албан хаагчдын сэтгэл зүрхний асуудал болж үлдлээ. Үүнд бас иргэд бүрийн оролцоо ч чухал юм.
Shuum.mn