logo
Чернобылийн АЦС-ын цөмийн ослоос хойш 26 жил өнгөрч байна

Чернобылийн АЦС-ын цөмийн ослоос хойш 26 жил өнгөрч байна

2012/05/01
Яг одоогоос 26 жилийн өмнө хүн төрөлхтнийг цочроосон аьмшигт цөмийн осол болсон юм. Америкийн фото сурвалжлагч Пол Фуско дэлхий нийтэд анхааруулах, мөн мартагдсан гашуун сургамжийг сэргээх зорилгоор Украйны Чернобыль АЦС-д айлчилсан байна. Түүний ярьж байгаагаар мартагдсан сургамж гэдэг нь тухайн үеийн ЗХУ-ын эрх баригчид цөмийн ослыг юу ч болоогүй юм шиг нуун дарагдуулан өнгөрөөснөөс болж олон гэр бүл, хүүхэд амиа алдсаныг дэлхий нийтэд ил болгохыг зорьсон байна. Тухайн үед агаарт дэгдсэн цацраг идэвхит бодисыг аюулгүй болгосон гэж мэдээлсэн боловч нүүлгэн шилжүүлэлт хэт удаан байснаас 50 мянган оршин суугч хөрс усанд шингэсэн цацраг бодист хорджээ. Тэрээр Беларусьт байхдаа цацраг бодист хордсон хүн гэхэд хэцүү өөр төрлийн амьтад шиг болсон хүмүүсийн зургийг авч сурвалжлага бэлтгэжээ. Цацрагт хордсон хүүхдүүд гадаад төрх, эд эрхтнээс гадна оюун санаа нь хэвийн бус болжээ. Булчингийн хэвийн ажиллагаа байхгүй болсноос хүүхдүүд мөлхөж хоол идэж байжээ. ЗХУ-ын Засгийн газар Украйн болон Беларусийн цацрагт хордсон хүмүүсийн ар гэрт туслалгүй зөнд нь орхисон байна. Фото сурвалжлагч Пол Фуско  яг Черобыль АЦС дээр газар дээр нь очиж сурвалжлага бэлтгэж байсан болохоор Японы Фүкүшима АЦС-ын ослыг дуулаад хүмүүст цөмийн аюулыг сануулахаар шийджээ. Чернобыль АЦС нь хор хохирол гамшгийн зэрэглэлээрээ дэлхийд хамгийн өндөр буюу 7-р төвшинд очсон. Тухайн үед цөмийн аюулыг зайлуулахын тулд 500 мянга орчим хүн дайчилж, 18 тэрбум доллар зарцуулжээ.  1986-2000 оны хооронд Беларусь, ОХУ, Украйны цацраг бодис тархсан голомтод бүсээс нийтдээ 350 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Чернобыль АЦС-аас агаарт цацагдсан цацраг бодис Украйн, Беларусь, Зүүн Европт хүрсэн. Нийт цацрагийн 60 гаруь хувь нь буюу ихэнх нь Беларусийн газар нутагт бууж хүн амьтныг хордуулсан юм. Мэргэжлийн байгууллагууд судалгаа хийж уг ослоос болж хэдэн хүн амиа алдсаныг янз янзын тоогоор хэлдэг. Өөрөөр хэлбэл цөмийн ослоос болж яг хэдэн хүн амиа алдсаныг тогтооход хүндрэлтэй байгаа. Учир нь одоо ч гэсэн тухайн үед голомтод газар амьдарч байхдаа цацрагт хордсон хүмүүс хорт хавдраар нас барсаар байгаа юм. Мэргэжилтнүүд хэдэн хүн нас барсныг тооцох боломжгүй байгаа ч голомтод газраас нүүлгэн шилжүүлэгдсэн хүмүүсийн дотор хавдраар нас барагсдын тоо өндөр байгааг тогтоосон байна. Тэдний барагцаалснаар 1984 оноос 2004 оны хооронд цацрагт хордсон сая гаруй хүн хорт хавдраар нас барсан байна.             
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш