logo
Хятадууд үүл буудан бороо оруулж байна

Хятадууд үүл буудан бороо оруулж байна

2012/05/01
ӨМӨЗО-ны хотуудад хаврын анхны бороо орлоо. Орох орохдоо маш удаан оржээ. Гэхдээ энэ байгалийн бус харин зохиомол бороо буюу үүл буудсанаас орсон аж. Учир нь Хятадын хойд хэсгээр ер нь хур тундас бага ордог юм. Орон нутгийн албаны хүмүүсийн мэдээлснээр тэд 258 пуужин харважээ. Мөс болон шингэн азотыг агаарт цацаж тараахын тулд онгоц ашигласан байна. Дундад улс жилд олон сая доллар зарцуулж, үүл бууддаг нь дэлхийд энэ хөтөлбөрт хамгийн их хөрөнгө зардаг улсад тооцогдож байгаа юм. Учир нь Хятад улсад асар их бүтээн байгуулалт явагдаж, уул уурхай шинээр ашиглалтад орж байгаа нь хөрс агаар хуурайшиж, цөлжилт болох, томоохон хотуудад агаар бохирдох гол нөхцөл болж байгаа юм. Дэлхийн 130 гаруй улс орон үүл буудаж бороо оруулдаг хөтөлбөр байдаг. Тэдний зарим нь хур тундас багатай үед бороо оруулах зориулалтаар үүл бууддаг. Нөгөө хэсэг нь мөндөр зайлуулах, хатуурахаас нь өмнө задлах, их хэмжээний хур тундас буухаас өмнө амжиж наана нь хот суурингаас хол газар үүл бууддаг байна. Эдгээрээс Хятад улс хамгийн их хөрөнгө зардаг, техник технологийн хувьд хамгийн дэвшилтэт, мөн хүчин чадал хамгийн өндөр юм байна. Зарим эрдэмтэд үүл буудаж бороо оруулах нь дэлхийн дулаарал болон цөлжилтөөс сэргийлэх чухал арга гэж үзэж байгаа юм. Үүл буудах гэдэг хүйтэн уур байдалтай байгаа үүлийг азот болон бусад химийн бодис ашиглан буудаж, хөргөн ус хэлбэрт оруулдаг. Шинэг хэлбэрт орсон ус доош бороо болон буудаг байна. 
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш