Одоогоос бараг гурван сарын өмнө Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын /МХЕГ/даргын тушаал гарч, Хилийн мэргэжлийн хяналтын газар, аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хилийн мэргэжлийн хяналтын хэлтсийн бодис, бараа материал, бүтээгдэхүүн, түүхий эдэд импортын мэдэгдэл, экспортын гэрчилгээ олголтын өмнөх хяналт, баталгаажуулалтын чиг үүрэг 2012 оны нэгдүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын газруудын холбогдох газар, хэлтсүүдэд шилжжээ.
Уг тушаалаар МХЕГ, аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын импортын мэдэгдэл, экспортын гэрчилгээ олголтын өмнөх үеийн хяналт, баталгаажуулалтын төрөл, дүгнэлт үйлдэх эрх бүхий улсын байцаагчдыг хавсралтаар баталж, эдгээр байцаагчдад дотоодод үйлдвэрлэсэн, олборлосон, түүсэн, бэлтгэсэн бараа материал, бүтээгдэхүүн, түүхий эдэд экспорт, импортын бүтээгдэхүүнд тавигдаж буй шаардлагатай нэгэн адилаар хяналт, баталгаажуулалт хийж байхаар тогтсон байна.
Энэ тушаалын хор уршгаар өнөөдөр экспортын бараанд загвар дээж авахад МХЕГ-ын 14 шат дамжлагаар орж, экспортын гэрчилгээг авдаг болжээ. Эдгээр шат дамжлагыг нэг бүрчлэн авч үзвэл, загвар дээж авахуулахад байцаагч томилуулах тухай албан бичгээ нэг цэгийн үйлчилгээнд эхлээд өгөх аж. Дараа нь энэ тоот албан бичиг МХЕГ-ын дарга Р.Содхүүгийн туслахад очно, ноён дарга нь цохолт хийнэ, цохолтыг эргээд туслахаас нь авна, бичгээ аваад тус газрын ХХААҮГ-ын дарга Галсан дээр очно, хариугаа түүний нарийн бичгээс авна, газрын дарга Арилдий дээр ороод байцаагч дээр давхиж очно гээд замхарч өгдөг байна.
Энэ шат дамжлага нь нэг өдөрт багтана гэвэл ёстой үлгэр. Ноёдууд нь хөдөө гадаа явна, хурал цуглаантай байна гээд хэдэн өдөр хаалгыг нь манаж суух хэрэг гарна. Энэ бол ердөө барааны дээж авахад тэр шүү. Тэгвэл экспортын бараанд зохих гэрчилгээ авахад барааны дээжээс хоёр шатаар ахиу буюу 16 дамжлагаар орж нэг юм ажил бүтдэг байна.
Барааны гэрчилгээг авахад мөн л дээрх ноёдуудаас эхэлж, байцаагч нар нь үзлэг хийснээр дуусдаг журмыг Р.Содхүү дарга шинэ тушаал гаргаж, лүндэн буулгасан нь бизнес эрхлэгчдийн цагийг авч, өмнөх жилүүдээс ч илүү хүнд суртлыг араасаа дагуулсаар байна. МХЕГ экспорттой холбоотой бараа бүтээгдэхүүнд ийнхүү 30 шат дамжлагаар оруулж байж зохих алгын чинээ алба цаасаа өгдөг журам тогтоосон нь өнөө экспортыг дэмжин урамшуулах төр, засгийн бодлогоо тус байгууллага биелүүлдэггүй, биелүүлэхийг ч хүсэхгүй байгаа нь илт.
Өмнөх жилүүдэд буюу ноён Р.Содхүү шинэ сэнтийдээ суугаагүй байх үед экспортын барааны гэрчилгээг зөвхөн Хилийн мэргэжлийн хяналтаар ороод л авдаг байжээ. Тэгвэл одоо заавал Төв байгууллагаар нь ордог болсонд бизнесийнхэн бүгд дургүй, эсэргүүцэж байна. Үүнээс шалтгаалж Замын-Үүдийн Хилийн хорио цээрийн алба, аймгийн хяналтын байцаагчид болон Ерөнхий газрын хоорондын үл ойлголцлоос үүдэж асар их чирэгдэл хувийн хэвшлийнхэнд учруулах боллоо.
Худалдааг хөнгөвчлөх, төрийн хүнд суртлыг арилгах, бизнесийн таатай орчинг бий болгох тухай том юм ярихын оронд, Р.Содхүү дарга Та юуны өмнө баталсан тушаалаа эргэж хараач гэж хэлье. Энэ нь хувийн хэвшлийнхэнд том буян болно шүү.
Б.Нарас
Эх сурвалж: "Бизнес таймс"