Тайландын биохимич, бизнесмэн Паижит Сангчай шинэ зах зээлд хүч үзэхээр биохимийн туршилт хийж байна. Тэрээр бусдын хийдэггүй туршилт буюу нийлэгтэй цааснаас даавуун цаас гарган авах туршилт юм. Гэхдээ Сангчай хаягдал хогийг дахин ашиглана. Түүний хэрэгжүүлж байгаа төсөл ивээн тэтгэгчгүй тул тэрээр байр орон, машин тэргээр банкинд барьцаанд тавьж зээл авчээ. Түүний гол туршилт цаасыг хуванцар нийлэг эдээс салгах. Өөрөөр хэлбэл органик эдийг органик бус элементээс салгах туршилт юм. Түүний ярьж байгаагаар хуулга цаасны ар талыг цавуулаг хэсгийг нь алдагдуулахгүйн тулд нийлэг эдээр хийдэг. Хэрэглэгчид хаяг, шошго, тэмдэглэгээнд зөвхөн урд талын хуулгыг авч хэрэглээд арын нийлэг толигор хэсгийг нь хаядаг. Ийм төрлийн хог зөндөө байдаг. Нийлэг эдтэй цаас ус нэвтэрдэггүй, байгальд шингэдэгүй, хог болон үлддэг. Паижит Сангчайгийн химийн аргаар нийлэг эдийг цааснаас салгаж авах туршилт амжилттай болж тэрээр зохиогчийн эрхийн гэрчилгээгээ гардан авчээ. Цаасыг цэврээр ялгаж авснаар органик цаасыг дахин боловсруулж шинэ цаас хийх боломжтой болж байгаа юм. Гэхдээ Паижит Сангчайгийн хувьд дахин боловсруулсан бүтээгдэхүүн зах зээлд гаргаж, хэрэглээнд хүргэсэн тохиолдолд мөнгө олон үүд хаалга нээгдэнэ. Тиймээс тэрээр Банкокийн захад жижигхэн үйлдвэр нээж цаасыг дахин боловсруулж байна. Одоогоор түүний нийлэг эдийг цааснаас салган гаргаж авсан цаасыг 3 үйлдвэр ашиглаж байна. Дэлхий нийтээрээ хогтой тэмцэх хоггүй байх арга эрэлхийлж байгаа. Магадгүй Паижит Сангчайгийн шинэ туршилт үр дүнгээ өгч болох юм.
Shuum.mn
Shuum.mn