УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулах саналаасаа албан ёсоор татгалзжээ. Эх сурвалжуудын хэлж буйгаар НАМЭХ-ы ерөнхийлөгч Д.Оюунхорол намын жагсаалтанд бичигдэх болсонтой холбоотойгоор тэрээр Завханаас нэр дэвших эрхээ авахаар болсон гэнэ.
Иймээс ч намынхаа удирдлагуудтай зөвшилцөн, Ц.Нямдоржийг огцруулахаас татгалзах, Н.Энхбаярын асуудлаар элдэв зүйл хэлэхгүй байх тохироонд хүрсэн бололтой.
Тэрээр үүнийг ч батлах гэсэн мэт өөрийн facebook хуудсандаа ийн бичжээ.
"Би хорин жил МАН-д зүтгэж байна, намайг энэ намаас гарна гэж горьдох хэрэггүй. Одоогоос хорин жилийн өмнө, Улсын Бага хуралд 27-хон настайдаа сонгогдож орж ирснийхээ дараа би өөрөө улс төрийнхөө сонголтоо өөрөө хийсэн. 1990-ээд онд Ардчилсан хувьсгал ялж, тэр үеийн МАХН-ын гишүүд гишүүнийхээ батлахыг урж тасдаж, зарим нь дарга нарынхаа хаалган доогуур хавчуулчихаад зугтааж байхад би энэ намд орж ирсэн хүн. Тиймээс миний үзэл баримтлал, миний улс төрийн сонголтыг хэн ч өөрчилж чадахгүй."
Э.Мягмар
SONIN.MN