logo
Хятадын тэрс үзэлтэн Бээжин дэх АНУ-ын ЭСЯ-нд орогнож байна

Хятадын тэрс үзэлтэн Бээжин дэх АНУ-ын ЭСЯ-нд орогнож байна

2012/05/01
Бээжин дэх АНУ-ын ЭСЯ-нд Хятадын тэрс үзэлт гэгддэг хараагүй Чен Гуанчен байгаа. Тэрээр Дундадын эрх баригчдын бодлого үйл ажиллагааг шүүмжилснийхээ төлөө гэрийн хорионд суугаад байсан юм. Өнгөрсөн бямба гаригт тэрээр гэрийн хорионоос оргон Бээжин дэх АНУ-ын ЭСЯ-ны байранд орогносон юм. Чен Гуанчен гэрийн хорионоос орголоо гэсэн дуулиантай мэдээ Хятадын өнцөг булан бүрт тархжээ. Түүний энэ зоригтой алхамыг угаасаа Коммунист намын бодлогыг эсэргүүцдэг Хонконгчууд талархан хүлээн авсан байна. Хонконгийн нэгэн иргэний ярьж байгаагаар Чен Гуанчен хэдийгээр хараагүй, хөгжлийн бэрхшээлтэй ч тэрээр боломжоороо эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж байна. Хятадын коммунист намын эрх баригчид ард иргэддээ жаахан ч болов эрх чөлөө олгоно гэж найдаж байгаагаа хэлсэн байна. Чен Гуанчен Шандоны жижиг тосгонд гэрийн хорионд хоригдож байхдаа оргожээ. Тэрээр Нэгдсэн Улсын  төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтоны айлчлалын өмнө оргожээ. Улс төрийн шинжээчдийн үзэж байгаагаар Чен Гуанченыг АНУ ЭСЯ-ны байрандаа орогнуулж байгаа нь улс төрийн шинжтэй гэнэ. Учир нь АНУ Хятадад бодлого, эрх ашгийн тулгалт хийж, зөвшөөрөөгүй тохиолдолд Чен Гуанчены талаар мөрдлөг шалгалт явуулж, Хятад улс хүний эрхийг дээдлэж байна уу үгүй юу гэдгийг шалгуулах зэргээр шантаажилж байгаа байж болох гэнэ. АНУ Чен Гуанченыг ЭСЯ-ны байранд орогнуулж байгаагаа хүлээн зөвшөөрсөн. Харин Хятадын тал түүний талаар ямар нэг байр суурь илэрхийлээгүй байна.      
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш