logo
Олланд Францын шинэ эрин үеийг амлалаа

Олланд Францын шинэ эрин үеийг амлалаа

2012/05/01
Өнгөрсөн Ням гаригт Францын Социалист намаас ерөнхийлөгчид нэр дэвшигч Франсуа Олланд сонгогчидтойгоо уулзаж, Франц улсын хөгжлийг зөв голдрилд нь оруулж чиглүүлэхээ амлалаа. Франсуа Олланд 5 сарын 6-ны Ням гаригт болох хоёрдох шатны сонгуульд Саркозитой өрсөлдөх болоод байгаа юм. Урьдчилсан санал асуулгаар Олланд Саркозигаас 5-10 хувийн илүү санал авах магадлалтай байгаа. Учир нь анхан шатны сонгуульд өрсөлдсөн нэр дэвшигчдийн ихэнх нь зүүний чиг баримжаатай намын нийгмийн бодлого, өөрчлөлт амлаж байсан хүмүүс байсан. Тиймээс эдгээр зүүний намуудыг дэмжигчид Олландад санал өгөх магадлалтай байгаа. Олланд сүүлийн хэдэн жил барууны консервативчуудын бодлого таалагдаагүй бүх давхрагын эрх ашгийг хамгаалж ажиллахаа амлаад байгаа. Харин Ноён Саркози Францын үндэсний онцлог болон хилийн харуул хамгаалалтыг чангатгах, цагаачлалын хатуу бодлого баримтлах зэрэг барууны чиг баримжаатай бодлого үйл ажиллагаа явуулахаа амалсан юм. Тэрээр хилийн гадна болон дотор байгаа хүмүүсийн амьдрал ижил байх албагүй. Франц улсын хилийн гадна байгаа хүмүүс өөр хүсэл эрмэлзэлтэй. Харин дотор байгаа Францчууд би өөр эрмэлзэлтэй. Улс орон, үндэстэн, соёлууд хилээр зааглагдаж байдаг. Бид сайнаас мууг, зөвөөс бурууг зааглаж хилийн шугам татах ёстой. Гадны соёлоос өөрсдийгөө хамгаалах ёстой. Учир нь бидний соёл бол олон зууны турш уламжлагдан, байнга шинэчлэгдэж, улам төгс төгөлдөр болж ирсэн гэж сонгогчиддоо хэлжээ. Түүний хэт хувийн тоглолт нь консервативчуудаас авах дэмжлэгээ алдсан гэж улс төрийн шинжээчид үзэж байгаа юм. Хэрэв Саркози ирэх Ням гаригт ялагдвал сүүлийн хэдэн жилд хамгийн анхны дараалж сонгогдож чадаагүй ерөнхийлөгч болох юм.        
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш