logo
Сири улс НҮБ-ын ажиглагчдыг хүлээн авч байна

Сири улс НҮБ-ын ажиглагчдыг хүлээн авч байна

2012/05/01
Дамаск хотын төвд урьд шөнө дайнчид Сири улсын Төв банкыг гранат шидэгчээр буудлаа. Байшин нилээд эвдэрсэн боловч азаар хүний амь эрсдсэнгүй. Түүнээс гадна зэвсэглэсэн бүлэг этгээдүүд нийслэлийн өөр нэг дүүрэгт цагдаагийн харуулыг дайрч дөрвөн цагдаа шархадсан байна. Тэдэн рүү бас гранат шидэгчээр буудсан байна. Хотод дэлбэрэлт сонсогдсоор байна.

Сирийн баруун хойд нутгийн Идлиб хотод дэлбэрэлт болсны улмаас наад зах нь 20 хүн амь насаа алджээ. Хүний эрхийн талаарх сирийн Ажиглагчдын зөвлөл өнөөдөр энэ тухай мэдээллээ. Орон нутгийн аюулгүй байдлын ажилтнууд гол төлөв хэлмэгдсэн байна. Сири улсад олон улсын ажиглагчид ажлаа эхлэж байгаа үетэй энэ бүхэн давхцаж байна. Өчигдөр Дамаскт НҮБ-ын ажиглагчдын бүлгийн тэргүүн Роберт Муд хүрэлцэн иржээ. Норвегийн 54 настай генерал энхийг сахиулах үйл ажиллагааны том туршлагатай тэр тусмаа Ойрхи Дорнодод удаан ажилласан хүн юм. Тэрээр 1980-аад оны сүүлчээр Ливан дахь НҮБ-ын Түр хүчний бүрэлдхүүнд ажиллаж байсан юм: «Мөргөлдөөнд оролцож байгаа бүх талыг байлдааны ажиллагаагаа зогсоохыг уриалж байна. НҮБ болон АОЛ-ийн тусгай төлөөлөгчийн төлөвлөгөөний дагуу улс төрийн зохицуулалт хийх замыг нээж өгөх ёстой. Бидний хувьд маш хүнд даалгаварыг гүйцэтгэх ёстой болж байна. Манай бүлэгтэй хамтран ажиллаж, туслахыг уриалаж байна» гэж тэр хэллээ.

НҮБ-ын ажиглагчдын тэргүүлэх бүлгийн бүрэлдхүүнд 30 хүн байгаагаас дөрөв нь оросууд юм. Энэ бүлэгт багтсан оросын төлөөлөгчдийн тоог цаашид нэмэгдүүлэх болно. Нэг сарын дараа ажиглагчдын тоог 100-д хүргэж яваандаа 300 хүн болгох төлөвлөгөөтэй байна. Мөргөлдөөнд оролцож байгаа талууд гал зогсоох тухай хэлэлцээрийг хэрхэн биелүүлж байгаад тэд 90 хоногийн турш хяналт тавих ёстой юм. Сирийн анд нөхдүүд бүлэг гэгчид багтаж байгаа орнуудын ажиглагчдыг хүлээж авахгүй гэж урьд нь албан ёсны Дамаск НҮБ-д мэдэгдэж байсан юм. Тэдгээр улсын нэгний төлөөлөгчийг Сири улс хүлээж аваагүй юм. НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны тэргүүн Эрве Ладсу иймэрхүү байр суурь нь хүлээн авахын аргагүй гэж хариуд нь мэдэгдсэн байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш