Ливи улсын Нефтийн аж үйлдвэрийн яамны сайд асан Шукри Ганем золгүй тохиолдлоор амиа алдсан байж магадгүй гэж австрын цагдаагийнхан үзэж байна. Венагийн цагдаагийн газрын төлөөлөгчийн мэдэгдлээс иш татан австрын Стандарт сонин өнөөдөр ингэж мэдэгдсэн байна. Ганемын цогцсыг Вена хотын зүүн өмнөд хэсгийн Дунай мөрний уснаас нэгэн хүн тохиолдлоор олсон байна. Тэрээр шууд л цагдаад мэдэгдсэн байна. Сайд асны биед хүч хэрэглэсэн ул мөр байхгүй байгаа ч гэсэн аллага биш гэсэн дүгнэлтийг өгч болохгүй гэж цагдаагийнхан мэдэгдсэн байна. Ганемын цогцсыг олохоос өмнөхөн ливийн Жамахирийн тэргүүн Муаммар Каддафигийн засгийн газрын гишүүн асан венийн байрандаа нас барсан гэж түүний төрөл төрөгсөд сэтгүүлчидэд мэдэгдсэн байжээ гэж сонинд тэмдэглэсэн байна.