Одоогоос жилийн өмнө буюу 2011 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр хоёр тэрбум гаруй хүний анхаарал нэгэн алдартай хосын зүг хандсан билээ. Энгийн гэр бүлээс гаралтай Кэйт Миддлтон хааны удмын ханхүү Уильямтай гэр бүл болсон. Өөрөөр хэлбэл тэрээр хааны гэр бүлийн шинэ гишүүн, Кэмбрижийн гүнгийн эхнэр болсон юм. Шинээр гэрлэсэн хосын эхний томоохон шалгалт Сэйшелийн аралд бал сараа өнгөрүүлснийхээ дараа Хойд Америкт хийсэн айлчлал байсан гэхэд болно. Уильямын ээж Диана гүнжийн адилаар Кэйтерин ч мөн олны хайр хүндэтгэлийг хүлээж байгаа нь айлчлалын үеэр харагдаж байсан. Харин Холливүдийн алдартнууд болон студийн захиралууд Кэйтеринийг нөхрийн хамт Лос Анжелест хүрэлцэн ирэх үед түүнийг хамгийн алдартай одуудын нэг хэмээн зарласан.
Эх орон Англидаа буцаж ирснийхээ дараа тэрээр нөхрийн хамт олон нийтийн арга хэмжээнүүдэд оролцсон бөгөөд өнгөрөгч зургадугаар сард түүний буяны байгууллага нээгдсэн юм. Харин өнгөрөгч сард Кэйтерин нөхрийнхөө эзгүйд анх удаа олны өмнө мэдэгдэл хийжээ. Ийнхүү тэрээр хааны гэр бүлийн жинхэнэ гишүүн болж, шинэ нөхцөл байдалд дасахад нөхөр Уильямаас нь гадна ханхүү Чарльз чухал үүрэг гүйцэтгэжээ. Кэйтерин Чарльз хоёр ч нилээд дотно харьцаатай болсон байна. Тэд хамтдаа урлагийн галерей үзэж, дуурийн театр луу явдаг аж.
Nationalpost сайтад мэдээлснээр ханхүү Уильям, Кэйтерин хоёр ням гаригт хуримынхаа нэг жилийн ойг найз нөхдийнхөө хүрээнд тэмдэглэн өнгөрүүлжээ. Залуу хос бямба гаригт Английн зүүн хэсгийн Суффолкод Кэйтийн сургуулийн найзын хуриманд оролцсон байна.
Кэмбрижийн гүнгийн эхнэр Кэйтерин дээдсийн хүрээний амьдралд амархан дасч, загварын чиг хандлагыг тодорхойлогч болсон бөгөөд Тайм сэтгүүл түүнийг хамгийн нөлөө бүхий 100 хүний жагсаалтад бичжээ.
Уильям энэ оны эхээр Аргентинтай эзэмшлийн маргаантай байдаг Фолклендын арал дээр зургаан долоо хоног ажиллаж, нисгэгчийнхээ ур чадварыг харуулсан. Тэд хатан хаан хоёрдугаар Элизабет хаан ширээнд суусны 60 жилийн ойг тохиолдуулан ирэх есдүгээр сард Сингапур, Малайз, Тувалу улс, Соломоны арлуудаар айлчлах юм байна.
Э.АМАР