Засгийн газар 2012 оны 5 дугаар сарын 1-нээс тэтгэвэр нэмэгдүүлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлснээр одоо байгаа 165,0 мянган төгрөгийн дундаж тэтгэврийн хэмжээ 222,9 мянган төгрөгт хүрлээ. Энэ нь өнгөрсөн оны эцэстэй харьцуулахад 75 хувь, энэ оны 4 дүгээр сарын 1-ний байдалтай харьцуулахад 35 хувь, 2008 оныхтой харьцуулахад 2,3 дахин нэмэгдэж байгаа юм.
Нийт тэтгэвэр авагчдын 64 хувь нь буюу 193,4 мянган иргэн 1995 оноос өмнө авч байсан цалин хөлсөндөө үндэслэн тэтгэврээ тогтоолгосон. Эдгээр иргэдийн тэтгэвэр дунджаар 40 орчим хувиар буюу 63,0 мянган төгрөгөөр нэмэгдэж байна. Харин 1995 оноос хойш тэтгэврээ тогтоолгосон иргэдийн тэтгэвэр дунджаар 28 орчим хувиар буюу 48,9 мянган төгрөгөөр нэмэгдлээ.
Хүн амын амьжиргааны доод түвшний хэмжээ нэмэгдсэнтэй холбогдуулан Засгийн газар бүрэн тэтгэврийн доод хэмжээг 180,300 төгрөгөөр, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 145,200 төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоохоор төлөвлөж байна.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр бодох цалингийнитгэлцүүр батлах, тэтгэврийн доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай асуудлыг Засгийн газар энэ долоо хоногийн хурлаараа хэлэлцэх юм.
Ийнхүү С.Батболдын Засгийн газар цалин, тэтгэвэр,зарим тэтгэмжийг нэмэх амлалтаа биелүүллээ.